Ёс зүйн сургалтад хамрагдав

29955178_1923365744402421_1462745130_oНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооноос нутгийн захиргааны байгууллага дахь Төрийн албан хаагчдад ёс зүйн мэдлэг олгох, харилцааны чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр дүүргийн 28 хорооны Зохион байгуулагчид ёс зүйн сургалтад хамрагдлаа.

Уг ёс зүйн сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн багш Н.Цолмонтуяа ‘’Төрийн албан хаагчийн ёс зүй’’ сэдвээр орсон юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих