ДЭЛХИЙГ 7500 ГАРУЙ ТОНН ХАЯГ ХАЯГДАЛ ТОЙРОН ЭРГЭЛДДЭГ
Хүн төрөлхтөн гариг ертөнцийг судлах зорилгоо сансарт хиймэл дагуул, хөлөг хөөргөснөөс хойш чамгүй олон жилийн нүүр үзэж байна. Өдгөө тэрхүү зүйлийн үлдэгдэл сансарт хог болон дэлхийг тойрон эргэлдсээр. Өөрөөр хэлбэл, европын сансар судлалын агентлагийн тооцоолсноор эх дэлхийг 7500 гаруй тонн хаяг хаягдал тойрон эргэлдэж байна.
Тэгвэл хог хаягдлаа түүж цэвэрлэн, эх дэлхийд буцаан авчрах зорилгоор европын инженерүүд Олон улсын сансрын станц руу хиймэл дагуул хөөргөжээ. Их Британийн Суррея их сургуулийн Сансар судлалын төв сансрын хог хаягдлыг цэвэрлэх зорилго бүхий “Remove Debris” төслийн хүрээнд өчигдөр анхны хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 13 сая евро буюу 1.6 сая ам.доллар зарцуулсан байна. Нийт хөрөнгөний 50 хувийг Европын Комисс гаргаж байгаа бол “Airbus” болон “Surrey Satellite Technology Limited” зэрэг компаниуд үлдсэн мөнгийг нь арав арван хувиар хуваан гаргаж байгаа аж.
Уг төслийн багийн ахлагч Гульельмо Аглиетти “Сансар судлалын салбарт ихээхэн аюул учруулахаар буй хог хаягдлууд, тухайлбал ажиллагаагүй болсон хиймэл дагуулуудыг цэвэрлэхгүй бол дэлхийн сансрын аж үйлдвэрийн салбар 100-200 жилийн дараа зогсонги байдалд орж болзошгүй. Эхний ээлжинд бид том хог хаягдлуудыг цэвэрлэхийг зорьж байна” гэж хэлжээ.
http://www.24tsag.mn/a/160946
URL: