Ч.САЙХАНБИЛЭГ ГАДААДААС ӨӨРӨӨ ИРЭХГҮЙ БОЛ АЛБАДАН АВЧИРНА

19146

АТГ-аас өчигдөр  Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна.

С.Баярцогт, Н.Ариунсанг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Ингэхдээ тэднийг илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутган цагдан хорьсон байна.

Түүнчлэн Ерөнхий сайдаар ажиллаж асан Ч.Сайханбилэгээс байцаалт авахаар прокурорын дуудах хүсэлтийг хүргүүлжээ. Тэрбээр Ч.Сайханбилэг гадаад байгаа бөгөөд түүнийг эх орондоо ирсэн үед нь байцаалт авах аж. Гэхдээ. Ч.Сайханбилэг өөрийн хүсэлтээр эх орондоо ирэхгүй бол албадан авчирана гэдгийг эх сурвалжууд хэлж байна.\

Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих