Хойд эцэг нь бэлгийн дарамт үзүүлж, Төрсөн эх нь өдөр шөнөгүй архи уух хөөрхий хүүхдүүд

19144

Сүүлийн үед хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг Замын Үүд суманд чих дэлсэх болсон.Саяхан гэхэд л ой найман сартай хүүг хүчирхийлсэн  жигшүүрт хэрэг гараад хэрэг нь шийдэгдэж амжаагүй байтал дахин нэг хэрэг гарсан байх юм. Учир юу вэ гэвэл…Бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан хэрэг гарчээ. Иргэн Т нь 8-10 насны хүү охинтой бөгөөд нөхөр нь нас барсны дараагаар Д гэгчтэй хамтран амьдрах болжээ. Гэтэл иргэн Д нь дагавар хоёр хүүхдээ зодож, бэлгийн дур хүслээ хангаж байсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар ил болсон байна.        

Ээж нь архины хамааралтай бөгөөд байнга гэртээ согтуу байдаг аж. Тэрбээр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй бөгөөд сургуулиас нь нэг ч удаа очиж авч байгаагүй тухай нь орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Сумын хамтарсан багийн шийдвэрээр ээж болох Т-г засрах боломжгүй гэж үзэн, архины албадан эмчилгээнд явуулан, ээж байх эрхийг нь хязгаарлах болжээ. Харин хүүхдүүдийг асрамжийн газар өгөх шийдвэрийг гаргасан байна.

                                   

Хүүхдүүдээ хүчирхийлсэн хойд эцэг Д-г 13 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгчдэгч Д-т холбогдох хэргийг шүүн хэлэлцэн ийнхүү шийдвэр гаргажээ. Харин ээж болох Т- нь хамтран амьдрагчаа 13 жилээр хорих ял авсаны дараа бас нэгэн хүнтэй хамтран амьдарсан байх юм. Тус сумын хамтарсан багын  хэлснээр хүүхдүүд өөрсдөө л гадуур явж хоол олж идэхгүй бол гэрт нь хоол болох зүйл огт байдаггүй юм байна. Хүүхдүүдээс өлсдөг үү? Даардаг уу? Гэж асуухад хэн нэгэн зааж өгсөн юм шиг зэрэг үгүй гэж хариулдаг ажээ. Эдгээр хүүхдүүдээс сурвалжлагч мөрөөдлийг нь асуухад хичээлээ сайн хийгээд том болоод  цагдаа, эмч болно гэж хариулсан байна. Өнчрөл хагацал, ажилгүйдэл, ядуурал, салалт  өнөөгийн нийгэмд ийм л дүр зургийг харуулж байна. Эрсдэл дунд амьдарч байгаа олон мянган хүүхдийн ирээдүй хаашаа чиглэж, тэд хэн болох вэ? Гэр бүлийн бат бөх байдал хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлого өнөөгийн нийгэмд шаардлагатай байгаа нь хамгийн чухал асуудал болоод байна.

                                                                                                                        Эх сурвалж:  Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих