Тоймч Б.Дашзэвэг шоронгоос шүлэг илгээжээ
Олон улсын тоймч Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар насанд хүрээгүй хүн хүчиндэхээр завдсан хэргээр есөн жилийн хорих ял оноосон. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхээс тогтоосон. Хүчин хийсэн хүнийг нь бариад хорихгүй байж хүчих хийхийг завдсан түүнийг маш хурдан бариад аавын хаалга татуулчихсан. Тэрээр төрсөн дүүгээрээ дамжуулан яруу найрагч Р.Эмүжинд шүлэг бичсэн захидлаа хүргүүлжээ. Р.Эмүжингийн хувьд түүнийг алдаж онох үед нүүр, номоороо дамжуулан сэтгэцийн өвчтэй, үүнээс болоод ийм хэрэг хийсэн байж магадгүй хэмээн бичиж байсан юм. Тэрбээр захидалдаа ийнхүү хаягалжээ.
Хүүхдүүддээ…
Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.
Төрсөн нутагтаа үлдээх шүлэг…
Хашхирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг…
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ…
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана…. Б.Дашзэвэг гэжээ.
Эх сурвалж Шуурхай.мн
URL: