БҮГДЭЭС НЬ АСУУХ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ Ч ГЭЖ БИЙ

19126

Цаазын ялыг сэргээх асуудлаар иргэдээс санал асууна гэнэ. Иргэдийн бараг 80 хувь нь сэргээе гэх болно. Ойрын зайндаа тэр нь зөв, шударга, үнэн харагдаад байгаа нь тэр. Бас кайфтай. Зарим асуудлаар бүгдээс нь саналыг нь асуух хэрэг байдаггүй юм.
-
Жишээ нь, Япон, Солонгос иргэдээс Америктай түншлэх эсэх асуудлаар саналыг нь асуувал аягүй бол үгүй гэх хариулт 51 хувь болно. Гэвч эрүүл ухаан, мэдлэг гэж зүйлд ач холбогдол өгдөг газарт тийм тэнэг зүйлээр бүгдээс нь саналыг нь авна гэж өвчигнөдөггүй юм шиг байгаа юм.
-
Саналыг нь асуучихвал 51 хувь нь үгүй гээд хэлчихлээ гээд хөрөнгө оруулалт, ноу-хаугаар нь улсаа сэргээж, үгүй гэгчдийн цалинг ч багадаа 1 мянган долларт хүргэсэн тэр амжилтаасаа ухрах болдог юм. Газарт унасан ганц ширхэг будааг булаалдаж заамдалцахдаа хүрэх болно гэдгээ тэр газрын арай илүү эрүүл ухаантай цөөнх мэдээд байх шиг байгаа юм.
-
ҮХ гэгчийг өөрчлөх эсэхийг бас бүгдээс нь асууна гэж өвчигнөөд байгаа ч бас яг энүүн шиг тэнэглэл. ҮХ гэгчийг өөрчлөхгүй гээд байгаа хүмүүс бол өнгөрсөн жилүүдэд тэр хогны буянаар хамгийн их хожлыг авсан тэр хэсэг бүлэг л байх болно. Нийтэд нь бол тэр ҮХ гэгчээс хожил бараг очоогүй. Энүүнд элдэв өнгийн шантаажчин сүрдүүлэгч нар ч багтана.
-
Өнөөдөр нэг баярт үйл явдал болж.
-
Киноний орчуулагчдын үгээр бол хараал идсэн хар өгзөгт Баярцогтыг нь баривчилж. Манай үнэнч шударгын туйлуудын ганц бах нь ханаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр мэдээний доорх комментуудыг харахад инээдтэй. Одоо Дубайн гэрээний Сайханбалагийг, С. Баярыг, Зоригт өөр хэн хэнийг ч гэнэ вэ баривчил гэчихэж. Хэнийг баривчлахыг, хэнийг гэм буруутайг комментчид мэддэг болчихвол шударга ёс гэж зүйл энэ улсыг бүр тойроод арилж өгнө.
-
Хар масс, комментчидын захиалгаар хүн баривчлаад байх юм бол хаосын байдал үүснэ. Эхнэрийг нь тэврэхийн тулд нөхрийг нь эсэргүү гэж ольж матаад шар хаданд буудуулчихдаг тэр үе сэргэх болно.
-
Тэднийг авилга авсан байж болохыг үгүйсгэхгүй, тэднийг олигтой улс биш гэдгийг ч би үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч баривчлах эсэхээ тэр хууль, шүүх нь өөрсдөө л шийдэг. Комментоор шийдэх хэрэггүй л гэж бодоод байна.
-
Бас зарим нэг нийт олондоо тустай зүйлийг бүгдээс нь асууж шийдэх ч хэрэг байхгүй. Тэгээд байх юм бол ухаан бодол гэж зүйлийн хэрэг үгүй болно.
-
Би хэлээд байдаг даа, хошногоны цагаан махыг яаж тайрахыг бүгдээс нь асуудаггүй биз дээ гэж. Юм бүрт эрэмбэ гэж бий, тэрэндээ таарсан тухай тухайн салбарын мэдлэгийн орчин ч гэж бий.
-
2018-04-02

Badam Purev

https://www.facebook.com/photo.php?fbid=1800898386628115&set=a.562355700482396.1073741828.100001239146172&type=3&theater


URL:

Нэр: бат Огноо: 3 April 2018

зөв бодол

Сэтгэгдэл бичих