С.БАЯРЫН УУГАН ОХИН Б.НАНДИН АНУ-ЫН ИРГЭНШИЛТЭЙ БОЛЖЭЭ

19125

Оюутолгойн гэрээг байгуулж, алдаа эндэгдлийг амь нас, толгойгоороо хариуцна хэмээн хэлж байсан Ерөнхий сайд асан С.Баярын ууган охин Б.Нандингийн талаархи мэдээлэл тун хомс. Түүнийг АНУ-ын иргэншилтэй гэх зүйл л тодорхой байдаг. Тэгвэл дэлхийд данслагдсан томоохон ордын гэрээ хийгдсэний дараа түүний аав С.Баярын бие гэнэтхэн чилээрхэж, албаа өгсний дараагаар дуулиан дэгдэж, оффшор бүсэд данстай, АНУ-д долоон хаус, сая доллар угаасан гэх асуудал өрнөсөн. Энэ цагаас Б.Нандингийн нэр дуулдсанаар бага сага мэдээллүүд хөвөрсөн билээ. Б.Нандинтай холбоотой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.

Баримт 1.Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын ууган охин Б.Нандин 1977 онд мэндэлжээ. Тэрбээр С.Баярт аав гэж дуудуулах эрх олгосон хүн.

Баримт 2. Б.Нандин нь Монгол Улсад төрөөгүй бөгөөд алсын АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлж, өссөн нэгэн.

Баримт 3. Тус улсад төрж, өссөн тэрбээр иргэншил нь ч Монгол Улсад харьяалалгүй аж. Өөрөөр хэлбэл, хөрст дэлхийд хүн болж ирсэн цагаасаа хойш 18 жилийн дараа АНУ-ын харьяалалтай болжээ.

Баримт 4. Түүний нөхөр нь, АНУ-д Феррари машин борлуулдаг нэгэн гэж эх сурвалжийн мэдээлэл байдаг.

Баримт 5. С.Баярын охины талаар өмнө нь нэг их ярьдаггүй байсан. Гэтэл Ерөнхий сайд асан хүн Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш сайн аавынхаа буянаар хэвлэлийн од болж хувирсан юм.

Баримт 6. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулагдан, С.Баярын бие гэнэт чилээрхэн, гадаадад эмчилгээ хийлгэж эхэлсэн тэр л цагаас элдэв асуудал өрнөсөн түүхтэй.

Баримт 7. “Panama Papers” оффшор дансны мэдээллийг задалсан нь саяхан. Монголтой холбоотой 40 гаруй хүний мэдээллийг харж болох. Үүн дотор С.Баярын охидуудын нэр байгаа нь харагддаг.

Баримт 8. Маш ойлгомжтой хэлбэл, АНУ-д хамаарах хоёр Монгол хүний нэр гарч ирсэн нь Баяр овогтой Нандин, Бадамханд нар. Тэд “Gold Wellen INC”-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй юм байна.

Баримт 9. Ийнхүү Б.Нандин аавын далбаан дор, түүний хийсэн зүйлийн гол бай болж хувирсан түүхтэй. Мэдээж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэсэн монгол зүйрлэл бий. Эцгийн хийсэн үйлийн үр түүнд ирсэн нь энэ.

Баримт 10. Голомт гэх автортайгаар нийтлэгдсэн мэдээлэлд Б.Нандинг аав болох С.Баярын мөнгийг угаадаг нэгэн хэмээсэн байдаг. Үүнийг үгүйсгэсэн, худлаа гэх зүйл одоогоор байхгүй. Яагаад ч юм хариу цохилт хийгээгүй өдийг хүрсэн.

Баримт 11. Мэдээлснийг товчхон авч үзвэл “С.Баяр авилгаар авсан байрнуудаа бүгдийг нь АНУ-ын иргэн Б.Нандингаар дамжуулан худалдаж авсан байдаг юм. Ийм маягаар худалдах борлуулах зарчмаар мөнгө угаадаг байж болзошгүй” хэмээн дурджээ.

Баримт 12. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оффшорт данстай нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байдаг. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэх мэдээлэл цахим ертөнцөд бий.

Баримт 13. Оюутолгойн гэрээнээс ихээхэн хэмжээний авлига авсан гэж С.Баярыг харддаг. Авлигын мөнгөө алсын АНУ-д эргэлдүүлж, хуучин, шинэ эхнэр, охидоо эрхлүүлсэн гэх зүйл ч ам дамжин яригдсаар байгаа.

Баримт 14. Олон нийтийн анхааралд өртдөггүй С.Баярын гэр бүл, охид ийнхүү хар муугаар олны танил болсон. Үүнд Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцна хэмээн ам өчиг өгсөн С.Баяр гуай буруутай.

Баримт 15. Үндсэндээ америкт долоон хаустай гэж баримт дэлгэгдсэн. Гэхдээ үүнээс гадна өөр зүйл ч байх боломжтой хэмээн тухайн үед УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээллэж байсан билээ.

Баримт 16. Хаусны талаархи мэдээлэлд “С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, удаах эхнэр Э.Сувд нарын нэр дээр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн, өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан. Дээрх байшингуудын нийт өртөг нь 11 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 21 тэрбум төгрөг” хэмээн дурдаж байсан юм.

Баримт 17. Харин одоогийн мөнгөн дүнд шилжүүлбэл худалч хүний үгээр бол хоёр дахин өртөгтэй болж таарна.

Баримт 18. Ямартай ч аавынхаа буянаар чамгүй их хэмжээний хөрөнгө, хаустай болсон тухай хардлага одоо ч явдаг. Гэхдээ бодит байдал дээр хөрөнгө бэл бэнчингийн талаархи асуудал огт яригддаггүй.

Баримт 19. Б.Нандингийн хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн, хүмүүжсэн учир өндөр дээд хэмжээний боловсролтой нь ойлгомжтой. Энэ талаархи мэдээлэл ч тун хомс. Зөвхөн түүнийг америк иргэншилтэй, сурч хүмүүжсэн гэхээс өөр зүйл огт байхгүй.

Баримт 20. Дэлхийд гайхагдах томоохон ордын асуудлаар чамгүй олон жил маргаж байгаа ч өнөө хэр нь нэг тийш болоогүй яваа. С.Баярын охидын оффшор дансны тухай лавлах, байцаах боломжгүй. Учир нь, АНУ-ын иргэншилтэй.

Баримт 21. Магадгүй энэ хэргээр байцаалт авах хүсэлт гаргавал АНУ-ын тал зөвшөөрөхгүй нь тодорхой. Яагаад гэвэл иргэнийхээ эрх ашгийг хэзээд хамгаалдаг улс.

Баримт 22. С.Баярын гэх тодотголтой асуудлыг АТГ, цагдаагийнхан шалгасан ч үр дүнд хүрээгүй. Зөвхөн охидоороо дамжуулан сая доллар угаасан гэх хий хоосон хардлага л дагуулсан хэвээр байгаа. Б.Нандингийн нэр дээр байх хаус оффшор ямар замаар хэрхэн очсон нь ч бүрхэг.

Баримт 23. Уг хэрэг эцэслэн шийдэгдэх ганцхан боломж байгаа. Тэр нь, Б.Нандин болон дүү нараас мэдүүлэг авах, шалгах. Гэвч энэ нь хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл.

Баримт 24. Эцэст нь хэлэхэд, С.Баяр монголын ард түмэнд маш том өртэй, гай тарьсан хүнээр цоллогдсон. Тэгвэл түүний балаг охидынх нь нэр хүндийг ч сэвтээлээ. Магадгүй оффшор, Оюутолгой, хаусны асуудлууд мөнхөд охидынх нь нэртэй холбогдож, харлуулсан хэвээр байх нь.

Эх сурвалж: Foxnews.mn

Линк: http://foxnews.mn/4592.html


URL:

Сэтгэгдэл бичих