“ТАУКЕН АЛТЫН”-Ы БҮТЭЭГДЭХҮҮН 99,99 СОРЬЦТОЙ ГАРДАГ

19123

Казахстан улс байгалийн баялаг ихтэй. Газрын тосны нөөцөөр дэлхийд 12 дугаарт, чулуун нүүрсээр 9, уран, вольфрамаар 1, хром, фосфорын нөөцөөр 2-т, тугалга молбидений нөөцөөр 4 дүгээрт ордог. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн технологийн шинэчлэл хийн, инновацийг дэмжиж, тэдгээрийг үйлдвэрлэлд богино хугацаанд нэвтрүүлэхээс гадна суурь салбарынхаа хөгжилд түлхүү анхаарч, түүхий эдийн бус экспортыг нэмэгдүүлэхийг зорьж буй гэнэ.

Манай улс Казахстантай уул уурхайн салбарт нэлээд ойр ажиллахаар хэд хэдэн чухал яриа хэлэлцээг Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хийсэн. Энэ хүрээнд хуралдааны Монголын талын төлөөлөгчдийг Астана дахь “Таукен Алтын” гэж алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэртэй танилцуулсан юм. Энэ үйлдвэр 2013 онд байгуулагдсан. Алт, мөнгийг 99,99 хувийн сорьцтойгоор цэвэршүүлэх өөрийн гэсэн нарийн технологитой үйлдвэр бөгөөд жилдээ 25 тн алт, 50 тн мөнгө цэвэршүүлдэг юм байна. “Таукен алтын”-ынхан ирэх наймдугаар сар гэхэд олон улсын металлын зах зээлд бүтээгдэхүүнээ шууд борлуулах эрхээ авснаар Лондонгийн биржийн том тоглогч байна гэдэгтээ тун итгэлтэй байгаа гэдгийг тус үйлдвэрийн захирал Мейрамгалий Тлеужанов танилцуулж байсан.

Содномын Чинзориг

19122


URL:

Сэтгэгдэл бичих