ХҮЧИРХИЙЛЭГЧИД ТӨРИЙН ОРДОНД ЗАЛАРЧ БАЙНА

19105

Төрийн ордонд бандаашан доторхоо захирч чаддаггүй Гантулга, Мураттангууд заларч, хэзээ ч хаана ч хамаагүй бандаашаа тайлаад хэвтэх олон эмс орогнож байхад бид хүчирхийллийн эсрэг гэж мянга ярьж хэдэн халтар төгрөг өгвөл хэн дээр ч аль ч нам дээр гүйгээд л очдог толгойгүй урлагийнхан оролцсон жагсаал мэдээж хэн нэгний зааварчилгаа, хэн нэгний халаасны мөнгөөр болсон нь тодорхой.

Учир нь Монголчууд бид үргэлж л ашиг, сонирхол, мөнгийг нэгдүгээрт тавьдаг.
Бидэнд үнэндээ ухамсар, байхгүй. Бид дийлэнх нь сурсан нэртэй 10 жилийн сургуулиасаа эхлээд л суръя, мэдье гэсэн чин сэтгэлээр биш сурсан болъё, зүгээр л явмар болж байя гэж явдаг нь олон.
Хар бага наснаасаа л бид бүгд л хүчирхийлэл дор өсөж торнисон. Том хүний яриа сонсож болохгүй, ээж аавынхаа өөдөөс юм хэлж болохгүй!. Багшийн өөдөөс олон юм ярьж болохгүй. Үр дүнд нь өөрийн үзэл бодолгүй, түүнээ ил гаргаж хэлж чадахгүй тийм хүн сүрэг болж торницгоосон.

Хүчирхийллийн хэлбэр олон янз. Биеэр, сэтгэл санаагаар, зодуур, доромжлол гээд олон янз.
Хүчирхийллийн эсрэг гэж хашгирч байгаа олон дотор өөрөө хүчирхийлэгч ч явж л байгаа шүү дээ яг үнэндээ бол.
Ажил төрөл хийж амьдрал дээр гарлаа ч яг л хэвээрээ ажлын цагийг өнгөрөөж л байх хүсэл байхаас үр бүтээлтэй ажиллаж тухай, үнэн сэтгэлээсээ хийх тухай боддоггүй.

Надад болоогүй л бол Балдангийнд болсон хамаагүй. Гэртээ хогоо хаяагүй, гудамжинд бол хамаагүй. Миний эхнэр, нөхөр, хүүхэд юм чинь би яасан ч миний дур. Ийм л сэтгэлээр хандсаар ирсэн.

Хүчирхийлэл гэгч маш олон айл гэр бүлд чимээтэй, чимээгүй оршсоор байгаа. Телевизээр гардаг сайхан дуучин, жүжигчин, их хурлын эрхэм гишүүн, баян бизнес эр, ядуу архичины траншейнд хүчирхийлэл хамтдаа амьдарч байгаа.
Хүчирхийлэл таныг намайг яг сүүдэр шиг дагасаар бид байх ёстой зүйл шиг бодсоор ирсэн.

Хүчирхийлсэн нь бүүр төрийн ордонд том бүүр том сандал дээр зайдагнадаг болтлоо бид хүчирхийлэгчдийн торонд хүлүүлсэн.
Ганц өдөр жагсаад болчихдог ч эд биш. Энэ аалзны торон хүчирхийлэл.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих