З.Энхболд: 112 тэрбум төгрөгөөр гүүр барьснаас, Сандуйгийн дэлгүүрийг буулгавал түгжрэл арилна
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалттай болох мөн 1,6 жилийн хугацаанд ашиглах найман жижиг зам шинээр барих, өргөтгөхөд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал,
- Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг,
- Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая,
- Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулахад 31.6 сая төгрөг шаардлагатай аж.
- Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөөд буй.
Тэгвэл өнөө маргаашгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх гэж байгаа Гүүрэн гарцын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дараг З.Энхболд 112 тэрбум төгрөгөөр ийм гүүр барьснаас, Нome Plaza-г буулгавал энэ уулзварын түгжрэл арилна гэж өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
http://www.hiub.mn/content/read/12194.htm
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Асар их мөнгөөр ганц гүүр барьсанаас өөрөөр шийдэх боломж зөндөө байдаг түгжрэлийг .томоор сэтгэвэл төмөр замыг хотоос гаргаад тэр трссаар нь энэ мөнгөөр нэвт хурдны зам бариж хүрнэ гэнэ, ингэж чадвал түгжрэл 50%шууд буурч асар их хөрөнгө хэмнэж хэмнэлтээр нь төмөр замаа тойруулж чадахаар тэр нь шинэ онгоцны буудалтай ойролцоо гарч богдын урдуур явсанаар хот баруун урагш тэлэх асар том боломж давхар нээгдэх юм даанч ингэж сэтгэл гаргах толгой алга бололтой