“МТҮП” Үндэсний аудитын газраас “зөрчилгүй” гэсэн гэрчилгээ авчээ
Үндэсний аудитын газраас МТҮП -ийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гаргасан ба аудитын гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг төрийн өмчит 5 үйлдвэрийн газарт олгосон бөгөөд МТҮП-ийн Ерөнхий захирал Ц.Содномдамба гэрчилгээг гардан авлаа.
Аудитын дүнэлтээр МТҮП-ийн санхүүгийн үр дүн, ажил гүйлгээнүүд холбогдох хууль тогтоомж, сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу алдаагүй үнэн зөв, шударга илэрхийлэгдэж байна гэж үзсэн байна.
МТҮП-ийн хувьд сүүлийн жилүүдэд “ЗӨРЧИЛТЭЙ” гэсэн дүгнэлтийг аудитын газраас авч байсан бол энэ жил “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авсан нь тус байгууллагын менежмент сайжирч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн илрэл юм.
URL: