ХАРАНГЫН ХАР АЗАРГА Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ГУРВАН ЭХНЭР ХООРОНДОО НАЙЗ ГЭВ ҮҮ?
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн гэхээр “Толин хул” дуу, аль эсвэл дугуй хар шил, савхин хүрэм хүмүүсийн санаанд буух биз. Өдгөө 51 насыг зооглож буй эрхэм дуучин маань тухайн үед ийнхүү давхар баяр тохион, бүл нэмсэндээ хөл нь газарт хүрэхгүй хөөрч баярлаж явсан. Уран бүтээл нь ид гялалзаж явах үед хар тамхины хэрэгт орооцолдон, хэцүү нэртэд нэлээдгүй хугацаанд суусан Х.Лхагвасүрэнгийн хувьд гурав дахь хүүгээ хожуухан тэвэрсэн нь энэ.
Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр хүнд бэрх цагт нь тулж түшсэн Г.Ганбаяр гэх багш бүсгүйтэй ханилж, ийн хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоосон гэдэг. Рок попын ертөнцөд “Загалмайлсан эцэг” мэт хүндлэгддэг мань эрийн нөлөөгөөр тэр дорхноо л уран бүтээлчидтэй дотно найзууд болсон царайлаг бүсгүй маань олны нүдэнд өртөхөөс зайлсхийж явдаг нь нууц биш.
Тэгвэл эрхэм дуучны маань төрсөн өдөр төдийгүй нас тогтож, намба суусан амьдралд нь гэрэл гэгээ нэмж ирсэн бяцхан хүү ийн өсч торнижээ. Ээжтэйгээ туйлын адилхан гэгдээд байгаа хүүгийнхээ тухайд МУГЖ Х.Лхагвасүрэнгийн гэргий Г.Ганбаяр “Уг нь аавтайгаа л их адилхан даа. Зургийг нь үзсэн хүмүүс надтай адилхан гэлцдэг. Харин яг уулзаад харвал аавыгаа дуурайсан олон төстэй юм бий шүү” хэмээн ярьжээ.
Лхагваагийн эхнэр байна гэдэг их хэцүү. Хамаг бүхнээ дуундаа зориулчихсан тэрбээр эмэгтэй хүн хайрладаггүйгээ нуугаагүй. Тиймдээ ч “Чи миний хажууд бай” гэж тулгаж чаддаггүй гэсэн. Лхагваа эмэгтэйчүүдэд “Хажууд байвал бай, чадахгүй бол зам замаа хөөе” гэсэн шаардлагаар ханддаг. Тэрбээр гурван удаа амьдрал зохиож, хоёр хүүхдийн эцэг болсон. Гурван эхнэр, хоёр хүүхэд нь ч хоорондоо найз болжээ. Хааяа гурван эхнэр нь уулзаж, элдвийг ярилцан суух дуртай гэнэ.
Updown.mn
URL: