Л.Лхагвагарам: “ДҮНЖИНГАРАВ-2018” уралдааны үеэр хүүхэд гэмтсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

19055

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Лхагвагарамаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

19054

-Говьсүмбэр аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй онцлог ажлаасаа дурдвал?

-Аймгийн цагдаагийн хэлтэст энэ оны хоёрдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны  зөрчлийн шинжтэй  126 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалган хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилласан. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний хоёр сард 17 холбогдогчтой, 115 сая төгрөгийн хохиролтой, 33 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн өмчлөх эрхийн эсрэг болон мал хулгайлах гэмт хэрэг буурсан. Энэ нь аймгийн ГХУСАЗЗ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсантай холбоотой. Улаанбаатар Дорноговь чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд “Хөдөлгөөнт эргүүл” өдөр бүр үүрэг гүйцэтгэснээр орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 66 хувиар буурсан дүнтэй байна. Хөдөлгөөнт эргүүлийг манай алба хаагчид  Автотээврийн төвийн үндэсний төвийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулдаг.

-Танай аймагт болсон “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд унаж гэмтсэн асуудлыг шалгаж байгаа гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай аймгийн Баянтал суманд Монголын морин спорт уяачдын холбооноос 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Дүнжингарав-2018” бүсийн уралдааныг зохион байгуулсан. Тухайн уралдааны үеэр “Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт таван хүүхэд мориноос унасан байдалтай ирлээ” гэсэн мэдээллийг авч, цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасагт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 11.5.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тэдгээр хүүхдийн гэмтлийн зэргийг тодорхойлох зорилгоор ШШҮХ, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хандсан, дүгнэлт хараахан гараагүй байгаа. Хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж ажилласан.

Эх сурвалж: ЦЕГ


URL:

Сэтгэгдэл бичих