Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Гацуурт”-ын Л.Чинбат хүний гараар могой бариулж байна
“ГАЦУУРТ” ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ, ШИЛЖҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ Ч ГАРГААГҮЙ
Галуут сумын Үнэгт III багийн Их дугуй хэмээх газар, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай савд MV-011917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Гацуурт” компани 2006 онд 30 жилийн хугацаатай авчээ. 2036 онд хугацаа нь дуусах тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуулиар хамгаалагдсан учраас алтны эрэлчид хараахан сэндийчиж чадаагүй өнөөг хүрсэн аж.
Гэтэл өнгөрсөн зунаас хойш “Тулга жаргалант” компани Их дугуйд олборлолт явуулахаар дайрч, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг компанийнхан “Гацуурт”-аас тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан гэж нутгийн иргэд, засаг захиргааны байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд хэлдэг юм. Харин зарим хүн “Эдний ард “Гацуурт” компанийн эзэд байгаа. Тэднийхэн зүс буруулж, нүүрээ нуун, ухах гэж байна” хэмээн харддаг. Энэ хардлагыг батлах, эсвэл няцаах баримтын эрэлд гарлаа.
БАРИМТ 1
Ашигт малтмал, газрын тосны газраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруулд хаягласан 1/7287 тоот албан бичигт “Кадастрын мэдээллийн санд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Их дугуй нэртэй 624.07 га бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-011917 тоот тусгай зөвшөөрлийг “Гацуурт” ХХК-д 2006 оны наймдугаар сарын 4-нд олгосон бүртгэлтэй бөгөөд “Тулга жаргалант” ХХК-д шилжүүлээгүй, шилжүүлэхээр төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүй болно.
Шар зураасаар тэмдэглэсэн нь тусгай зөвшөөрлийн талбай Дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ус, усны эх газартай 254.58 га талбай нь давхцалтай байна” гэжээ.
БАРИМТ 2
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүн Сэлэнгээс эхлээд Монголын газар нутгийг сохор номин шиг сэглэж хаясан. Одоо Хонгор нутгийн газар шорооруу дайрч эхэлж. Улсын мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагууд энэ хүний хэдэн га газар сэглэж хэрхэн нөхөн сэргээснийг нэг бүрчлэн шалгаж байж дараагийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Шунал бол хязгааргүй энэ хүнд нутагаа сэглүүлмээргүйсэн.