НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
НИТХ-ын ээлжит бус III хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 31 төлөөлөгч хүрэлцэн ирснээр, хурлын ирц 69 хувьд хүрч хуралдаан үргэлжилэхээр боллоо.
Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар:
- НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох
- Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх
- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонсох
- НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх
- Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг баталж, хэлэлцэхээр тогтлоо.
НИТХ-ын ХМОНХТ
URL: