Ганцаардал нь зүрх судасны өвчин даамжрах эрсдлэлийг нэмэгдүүлдэг
Шинэ сэтгэгдэл төрөхгүй, ганцаардал дунд нэг газраа амьдрах нь зүрх судасны өвчнийг улам даамжруулж, зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Ийм дүгнэлтийг олон улсын эрдэмтэн-эмч нарын баг хийсэн бөгөөд тэд олон жилийн турш хийсэн ажиглалтынхаа дүнг Их Британийн Зүрх судасны эмгэг судлалын нийгэмлэгийн “Зүрх” сэтгүүлд нийтэлжээ. Ажиглалтад 470 мянга орчим хүнийг хамруулсан байна.
“Нийгмээс тусгаарлагдсан, ганцаардсан, хэрэггүй болсон юм шиг санагдах мэдрэмжүүд нь зүрхний шигдээс, цус харвах зэрэг зүрх судасны өвчин үүсгэх ноцтой аюулд хүргэдэг. Иймэрхүү мэдрэмж нь дээрх өвчнүүдийг эртнээс даамжруулахад хүргэдэг бөгөөд хүн амын нас баралтын түвшинг нэмэгдүүлдэг” хэмээн судлаачид онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн судлаачид ядуу байдлыг ганцаардалтай холбоотой гэж үзсэн байна. Ганцаардал дунд амьдрах нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 32 хувиар нэмэгдүүлдэг аж.
URL: