ХУЛГАЙЧ НАРЫН АРГА НАРИЙСЧ 1260 ГАРУЙ УТАСНЫ МЭДЭЭЛЭЛ, IМEI КОДЫГ ӨӨРЧИЛЖЭЭ

utas-1Халаасны хулгайчдын арга улам бүр нарийсч далд хэлбэрт үйл ажиллагаагаа явуулах болсон нь цагдаа нарын “шүдний өвчин” болжээ. Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны IМEI кодыг нь өөрчилж, ченжүүдэд худалддаг байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь БНХАУ-аас өндөр үнээр программ оруулж ирэн 1260 гаруй  IМEI код болон ямар нэг мэдээллийг засч, код өөрчилсөн байсныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн тогтоожээ.

Он гарсаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 85.4 хувийг гар утасны хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд гар утасны  6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний талаас илүү нь хулгайн гар утас худалдан авч өөрчлөлт хийгээд, эргүүлэн зардаг сүлжээ болсныг албаныхан хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих