Монгол бүсгүй ”ELLE” сэтгүүлийг чимэв

7ce59e5e587a3bc5greatҮзэсгэлэнт бүсгүй Т.Ундармаа Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргалын охин билээ. Тэрээр туулай жил мэндэлсэн аж. Төрөлх монгол хэлээсээ гадна англи, солонгос хэлийг сайн мэднэ. Т.Ундармаа нь 2006 онд Монголын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс “Интерконтенинтал мисс”-ийн шагналыг хүртсэн. Бүсгүй Өмнөд Солонгосын Model-line загварын агентлагтай гэрээ байгуулж, моделийн ажлаа эхлүүлжээ. Сөүлд хамгийн эрэлт ихтэй фотомодель болсон аж. 2014 онд Өмнөд Солонгост Кристиан Диор компанитай гэрээ байгуулав.

Талийгаач аав нь нэртэй хөгжмийн зохиолч байсан тул Т.Ундармаа гурван насандаа л сонгодог хөгжимд дурлажээ. “Хунт нуур” бүжгийн жүжгийн хөгжмийг сонсож өссөн нэгэн. Өдгөө энэ бүсгүй Elite model агентлагийн загвар өмсөгч юм. Түүний ELLE сэтгүүлд зориулж авахуулсан гэрэл зургийг та бүхэнд толилуулж байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих