“Гүүрэн зам”-ыг хэн ч эсэргүүцээгүй, гэхдээ…
Ер нь аливаа шийдвэрийг манай “мундагчууд” судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр гаргаад сурчихсан улс. Энэ байдлаа халахгүй бол аль аль талдаа ойлголцоход хүндрэл үүснэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын түрүү жил гаргасан шийдвэр харуулсан. Төв зам дагуу зүүн эргэхийг хориглох шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд хүрч өндрөө авч байж цуцлагдаж байсныг мартаагүй л байх. Нөгөөтэйгүүр нийслэл хотод бүтээн байгуулалт хийнэ гэдэг сайн хэрэг. Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц ашиглалтад орсноор төв замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн гол нь хийж буй бүтээн байгуулалт, хийх гэж буй ажил нь нийслэл хотын иргэдэд дарамтгүй, тээггүй байх учиртай гэдгийг л хэлээд байгаа юм.
Тэрнээс биш МАН, түүнээс сонгогдсон хотын удирдлага бүтээн байгуулалт хийх гээд байна гэж хэн ч дургүйцээгүй. Нэг бүтээн байгуулалтын төлөө нийт нийслэлчүүдийн эрх ашгийг хүндэж, хохироож байгаа учраас л иргэд, зарим нэг улстөрчид бухимдаад байгаа нь сэтгэгдлээс нь тодорхой харагдана. Өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгааг зарим нэг хуульчид ярьдаг. Тэгвэл бүтэн нэг жил зургаан сарын хугацаанд хоёр хоног машинаа “журамлуулна” гэдэг чинь хүний өмчид шууд халдаж байгаа хэрэг биз дээ. Ардчилсан нийгэмд “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчим үйлчилдэгийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа онцолсон нь бий. Тэгвэл өнөөдөр нийт нийслэлчүүдийн өмчийг хотын хэдхэн дарга нар мэддэг болчихсон юм шиг онцгүй дүр зураг харагдаж байна. Дахиад хэлье, Нийслэлд бүтээн байгуулалт хийж л байвал нийслэлийн иргэдэд ашигтай. Гэхдээ бүтээн байгуулалт хийхдээ хотын иргэддээ дарамтгүйгээр хийж болдоггүй юм уу гэсэн муйхар санааг нь л гаргах гэсэн хэрэг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Enhtaivnii guuren talaas ireed ene shine uulzvaraar hoishoo zuun gar tiish Gadaad hergiin yam ruu ergeh heseg ni sain haragdahgui ium. Yaj yavah ium boloo?