ОУВС 30.55 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ

olloo_mn_1522303910_1 wXHl-Y85XbIpy4H4D1yCCgОУВС-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр  хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг өчигдөр/03.8/ хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болов. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 104.8278 сая ЗТЭ буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна.

ОУВС-ийн МЭДЭГДЭЛД “Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг тооцоолж байснаас илүү хурдацтай сэргэлээ. Үүнтэй зэрэгцээд хөтөлбөрийн хүрээнд тохирсон бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээнүүд хойшлогдож, цуцлагдсан. Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг дэлхийн түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд шууд өртөгдөх эрсдэл байгаа учраас эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тохирсон үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

Хөтөлбөр батлагдсанаас хойших хэрэгжилт сайн байлаа. Эдийн засаг төсөөлж байснаас эрчимтэй сэргэж, улмаар 2017 онд ДНБ-ий өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн нийт тэнцэл ДНБ-ий 15 хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирлаа. Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин таатай байсны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 12-р сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан. Гэсэн хэдий ч бүтцийн шинэчлэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим шинэчлэлийн арга хэмжээ хойшлогдож, өмнөх үнэлгээний үеэр яригдсан төсвийн чиглэлээр хийгдэх ёстой байсан гурван арга хэмжээ цуцлагджээ” гэжээ.

Мөн ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар тус сангийн дэд тэргүүн ноён Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд: “ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, гадаад эрэлт өндөр байсан болон эдийн засагт итгэх итгэл сэргэсний үр дүнд эдийн засаг тооцоолж байснаас илүү эрчимтэй сэргэлээ. Төсвийн орлого ихээхэн нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарласны үр дүнд төсвийн алдагдал огцом буурч, улсын өрийн цаашдын төлөвийг дорвитой сайжрууллаа. Гадаад санхүүжилтийн өртөг үргэлжлэн буурч, 2018 онд төлөгдөх ёстой байсан бондуудын хугацааг бага хүүтэйгээр сунгаж чадсан. Гадаад валютын нөөц улам нэмэгдэж байна. “Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 12-р сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсөв, банкны салбарын шинэчлэлүүд зарим талаараа зорилтоосоо хазайж, хугацааны хувьд хоцрогдож байгаа хэдий ч үргэлжлэн хэрэгжиж байна. Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, уул уурхайн салбараас бүрдүүлдэг төсвийн орлого эрчимтэй нэмэгдсэний үр дүнд төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр багассан нь төсвийн гүйцэтгэлийн үр дүн эрс сайжрах нөхцөлийг бүрдүүлэв. Нүүрсний экспорт огцом өсч, хөрөнгийн орох урсгал нэмэгдэн, хандивлагчид болон ОУВС-гийн санхүүжилт олгогдсоноор гадаад валютын албан нөөц 2017 онд хоёр дахин гаруй нэмэгдсэн байна. “Эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулж, өрсөлдөх чадварыг дэмжих, мөн тэлэлт-агшилтын мөчлөгийг хязгаарлахад дэмжлэг болох бүтцийн шинэчлэлийн том зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Санхүүгийн салбарт, банкуудын активын чанарын нарийвчилсан үнэлгээний дүн гарч, УИХ-аас хэд хэдэн хуулийг шинээр баталсан бөгөөд үүн дээр үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх ажил хийгдэж байна. Энэ чиглэлд хийгдэж байгаа шинэчлэлийн эрчимийг хадгалан үлдэх нь шийдвэрлэх ач холбогдолтой юм. Төсвийн чиглэлээр, эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулах том зорилтоо хэрэгжүүлэх тууштай байр суурьтай байгаа бөгөөд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ сүүлийн үеийн орлогын өндөр гүйцэтгэлийг тогтвортой байлгахад анхаарч байна. Энэ чиглэлд ОУВС-гаас үзүүлж байгаа техник туслалцааг түшиглэн татварын удирдлагын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. “Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх нь нэн чухал юм. Сэргэж байгаа өсөлт, сайжирч байгаа эдийн засагт итгэх итгэл, өсөн нэмэгдэж байгаа валютын нөөц, буурч байгаа өр, хандивлагчдын даацтай дэмжлэг бүхий хүчирхэг мөчлөгийг тогтвортой хадгалахын тулд хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.” гэлээ.

Г.Зул


URL:

Нэр: can you check yourself out of rehab Огноо: 1 March 2020

ÿþ<

Нэр: suboxone treatment for opiate addiction Огноо: 2 March 2020

ÿþ<

Нэр: ratings for rehabilitation facilities Огноо: 7 March 2020

ÿþ<

Нэр: drug abuse treatment programs Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: rehab centers denver Огноо: 10 March 2020

ÿþ<

Нэр: inpatient drug rehab asheville nc Огноо: 12 March 2020

ÿþ<

Нэр: hope recovery center st louis mo Огноо: 14 March 2020

ÿþ<

Нэр: john Огноо: 22 March 2020

FtbHus6Fva$5mf<ogs

Сэтгэгдэл бичих