Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн хажуугийн авто зам дээр өчигдөр 17:00 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан “Тэнүүн огоо” компанийн автобус шатжээ. ОБЕГ-ын албанд ирсэн яаралтай дуудлагын дагуу Гал унтраах 10-р ангийн алба хаагчид газар дээр нь ирж шуурхай арга хэмжээ авч, галыг унтраасан байна.
Галын улмаас хүний амь нас эрсдээгүй хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн одоогийн байдлаар галын шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүйг албаныхан хэлсэн бөгөөд азаар уг галаас үүдэж хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй гэв.
URL: