“Чимээгүй” тахал
Та бидний сайн мэдэх архи гэгч зүйлийг тахал гэж нэрлэе.
Дэлгүүр хоршоо, баар сав хаа л байна бидний дэргэд оршиж байдаг энэ зүйл ямар аймшигтай, хор хөнөөлтэй болохыг бид мэддэг хэрнээ хэрэглэж байна. Архи гэдэг зүйлийг бид өөрсөддөө зориулж үйлвэрлээд түүндээ хөл алдаж живэх гэж яваа улс болоод байна уу даа. Энэ архи гэгч аймшигт зүйлээс гэр бүлийн хүчирхийлэл, хүн амьны хэрэг, гээд дурьдвал олон хэрэг урган гарах биз ээ. Эдгээр олон асуудлуудаас нийгэмд хамгийн эхээр тулгамдаж буй хүчирхийлэл, архидалтын талаарх асуудлыг хөндье.
Архидалт, хүчирхийллийн талаар дотуур байранд амьдардаг 315 оюутнаас анкетын аргаар асуулт бөглүүлэхэд тэдний буюу 70 хувь нь архи согтууруулах ундааг ерөнхий боловсролын сургуульд байхдаа хэрэглэж байсан гэж хариулсан байх юм. Үүнээс харахад л архидалт гэдэг зүйл бидний хойч үед улам л залуужихын нотолгоо болж байна. Дан ганц судалгаагаар ч биш өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд маш олон аймшигт хэргүүд дарааллан гарч байгаа нь мөн л архитай холбогдолтой байх юм.
Дээр дурьдсан судалгаанаас гэр бүлийн хүчирхийлэл гэж та өөрийнхөөрөө тайлбарлана уу гэсэн асуултанд, оюутнууд хэлэхдээ архидаж согтосны дараагаар хүүхэд, эхнэр хэн нэгнийг бэлгийн болон бие махбодын хохирол учруулахыг хэлнэ гэсэн байхад зарим нь эрүүлдээ ч уурандаа санаатай болон санаандгүйгээр үйлддэг гэмт хэрэг гэх зэргээр тодорхойлсон байгаа юм. Архидалт гэдэг зүйл нийгэмд ихэсвэл маш олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог.
Энгийнээр бол ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт сөрөг зүйлсүүд өөртөө дагуулж явдаг. Хүн бүр л мэддэг хэрнээ хэрэглэдэг зарим нэг нь бүр донтдог. Бидний тоодоггүй жижигхэн асуудлын цаана асар том сүйрэл нуугдаж байна. Бид одоо л энэ асуудлын өнөөдрийн байдлыг тунгаан бодож шийдвэрлэхгүй бол энэ аймшигт чимээгүй тахал улам л томорсоор байна.
Өнөөдөр болохгүй бүтэхгүй байгаа асуудал маргааш болоход яг хэвээрээ л байдаг тэр асуудлыг зохицуулж чадах хүн бол зөвхөн та гэдгээ санаарай. Болж буй олон асуудлыг та нүдээ анин, чихээ таглан тэвчиж байгаа бол өөрийнхөө төлөө, эх орон, үр хүүхдийнхээ төлөө өнөөдрөөс та л тэмцэхгүй бол өөр хэн ч тэмцэхгүй. Олон сайхан аавын хөвгүүд эд хийж бүтээх насан дээрээ алтан амиа архи гэдэг чимээгүй тахалд даатгасаар л.
Улс орноо хөгжүүлье, сайд дарга нарыг огцоруулъя, өр зээлнээсээ салъя гэх мэт том зүйлсийг ярихаа түр азнаад эх орны ирээдүй болсон зулуучуудаа энэ чимээгүй тахлаас салгаж авахгүй бол эзэнгүй гэр, иргэнгүй улс болох нь байна шүү дээ. Энэ асуудлыг маш олон хүн ярьдаг, хөнддөг тэгээд л мартдаг олон аймшигт хүчирхийллийн хэрэг гарч л байдаг бид дахиад л мартдаг нь тун харамсалтай.
Нийгэмд болохгүй бүтэхгүй бүхнийг хэн нэгэн хүн шийдвэрлэх юм шиг ханддаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй, харин ч эсрэгээрээ хүн бүхний хичээл зүтгэл ухамсар нөлөөлдөг гэдгийг бид тунгаан бодох цаг нь болжээ.
Архидалт, хүчирхийллийн талаар дотуур байранд амьдардаг 315 оюутнаас анкетын аргаар асуулт бөглүүлэхэд тэдний буюу 70 хувь нь архи согтууруулах ундааг ерөнхий боловсролын сургуульд байхдаа хэрэглэж байсан гэж хариулсан байх юм.
Үүнээс харахад л архидалт гэдэг зүйл бидний хойч үед улам л залуужихын нотолгоо болж байна. Дан ганц судалгаагаар ч биш өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд маш олон аймшигт хэргүүд дарааллан гарч байгаа нь мөн л архитай холбогдолтой байх юм.
Дээр дурьдсан судалгаанаас гэр бүлийн хүчирхийлэл гэж та өөрийнхөөрөө тайлбарлана уу гэсэн асуултанд, оюутнууд хэлэхдээ архидаж согтосны дараагаар хүүхэд, эхнэр хэн нэгнийг бэлгийн болон бие махбодын хохирол учруулахыг хэлнэ гэсэн байхад зарим нь эрүүлдээ ч уурандаа санаатай болон санаандгүйгээр үйлддэг гэмт хэрэг гэх зэргээр тодорхойлсон байгаа юм. Архидалт гэдэг зүйл нийгэмд ихэсвэл маш олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог.
Энгийнээр бол ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт сөрөг зүйлсүүд өөртөө дагуулж явдаг. Хүн бүр л мэддэг хэрнээ хэрэглэдэг зарим нэг нь бүр донтдог. Бидний тоодоггүй жижигхэн асуудлын цаана асар том сүйрэл нуугдаж байна. Бид одоо л энэ асуудлын өнөөдрийн байдлыг тунгаан бодож шийдвэрлэхгүй бол энэ аймшигт чимээгүй тахал улам л томорсоор байна.
Өнөөдөр болохгүй бүтэхгүй байгаа асуудал маргааш болоход яг хэвээрээ л байдаг тэр асуудлыг зохицуулж чадах хүн бол зөвхөн та гэдгээ санаарай. Болж буй олон асуудлыг та нүдээ анин, чихээ таглан тэвчиж байгаа бол өөрийнхөө төлөө, эх орон, үр хүүхдийнхээ төлөө өнөөдрөөс та л тэмцэхгүй бол өөр хэн ч тэмцэхгүй. Олон сайхан аавын хөвгүүд эд хийж бүтээх насан дээрээ алтан амиа архи гэдэг чимээгүй тахалд даатгасаар л.
Улс орноо хөгжүүлье, сайд дарга нарыг огцоруулъя, өр зээлнээсээ салъя гэх мэт том зүйлсийг ярихаа түр азнаад эх орны ирээдүй болсон зулуучуудаа энэ “чимээгүй” тахлаас салгаж авахгүй бол эзэнгүй гэр, иргэнгүй улс болох нь байна шүү дээ . Энэ асуудлыг маш олон хүн ярьдаг, хөнддөг тэгээд л мартдаг олон аймшигт хүчирхийллийн хэрэг гарч л байдаг бид дахиад л мартдаг нь тун харамсалтай.
Нийгэмд болохгүй бүтэхгүй бүхнийг хэн нэгэн хүн шийдвэрлэх юм шиг ханддаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй, харин ч эсрэгээрээ хүн бүхний хичээл зүтгэл ухамсар нөлөөлдөг гэдгийг бид тунгаан бодох цаг нь болжээ.
Эх сурвалж: http://news.caak.mn/view/8271747/
URL: