“Эмнестиинтернэйшнл”-ээс МАХН тусламж хүсчээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог болон сүүлийн үед улс төрийн энэ хүчинтэй нэлээд нягт хамтарч ажиллаж байна уу гэхээр байгаа “Шударга ёс” хуульчдын эвсэл хамтран өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хуульчдын энэ хүү эвслийг стратегийн өмгөөлөл хийж байх зорилгоор байгуулсан аж. Уг эвслийн зохион байгуулагч Э.Эр дэнэжамъян нь хэд хоногийн өмнө сэтгүүлчидтэй ярилцахдаа Н.Энхбаярын ст ратегийн өмгөөллийн тө- лөв лөгөөг Г.Уянга, А.Баатархуяг, Б.Тулга, О.Магнай бид нар хамтарч хийсэн гэсэн утгатай зүйл хэлсэн байсныг уншигчид санаж буй биз.

Мэдээллээс үзвэл МАХНын Аж лын хэсэг Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллаад иржээ. Тэнд намын анхан шатны байгууллагаа үүсгэн бий болгож, гишүүнээр элсэгчдэд бат илэрхийлэх гардуулсан бай на. Тус нам хөдөө орон нутагт “хөлтэй” болж байгаа аж. Манай намууд хоорондоо эв түнжингүй, биенээ ямагт муу хэлж ирсэн тэр л замаар МАХН явж байгаа бололтой. Эдний Ажлын хэсгийн очсон аймгуудын удирдлага эзг үй, хэвлэл мэдээллийн хэрэгсл үүд нь тэдний хувьд хаалттай байсан гэнэ. Саяхан болсон МАН-ын Бага хурлын II хуралдаанаас МАХН-ыг өөрийн гол өрсөлдөгч гэж зарласан нь тус намынхны хувьд их чухал үйл явдал боллоо гэж үзэж буй юм байна. Ажлын хэсэг аймгуудаар явж байхдаа зарим асуултаар судалгаа хийжээ. МАН, АНын гишүүдээс үндсэндээ бүрд сэн одоогийн УИХ-аас ба талсан хуулиар сонгууль шу дарга бо лох уу гэсэн асуултад хариу лагчдын 48 хувь нь “үгүй” гэсэн байжээ.

Шударга болно гэж үзэж буй хүмүүс бас байжээ. Асуулгад оролцогчдын 29 хувь нь ингэж хариулжээ. Тэгэхдээ намуудын хийсэн энэ мэт судалгааны дүнд итгэхэд хэцүү байдаг нь нууц биш. Сонгож авсан асуултууд ихэнхдээ өр сөлдөгчдийнхөө эсрэг хандсан байхаас гадна хамрагдагсдын хүрээ нь ч явцуу, өөрийнх нь дэмжигчид голдуу байх магадлалтай. Монгол Улсад шударга ёс ны өлсгөлөн болж байна гэж “Шударга ёс” хуульчдын эвс лийн төлөөлөл үзэж байв. Пар ламентад олонх, цөөнхийн ялгаагүй, Зас гийн газарт хоёр нам хам тарч ажиллаж буй нөх цөлд “ардчилсан” гэж өөрийгөө тодорхойлсон Ерөнхий лөг чийн институци ч шудар га ёсны талд олигтой дуу гарахгүй байна гэж тэр хэл лээ. Үүний нотолгоо болгож Б.Тулга гэдэг залууг баривчлахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн олон заалтыг зөрчсөн, Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах газар чухам энэ асуудлаар өргөдөл өгсөн ч хүлээж аваагүйг дурдав. УИХ-д суудалгүй хэд хэ дэн нам сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу лахад тусгуулахаар хэд хэ дэн санал хүргүүлсэн ч хай харч үзээгүй гэнэ.

Улсаа нэг тойрог болгох, СЕХ-ны гишүүд дотор УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, иргэний нийгмийн тө- лөөллийг адил тэгш тоогоор оруулах, сонгуультай холбоотой маргааныг шийд вэрлэх шүүх байгуулах, УИХын гишүүн хүн нэрээ дахин дэвшүүлбэл санал хураах өдөр хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг санал болгожээ. Бас сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульд тусгаж буй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй юм байна. Яагаад гэвэл намыг сонгох тухай Үндсэн хуульд заагаагүй аж. УИХ-д суудалгүй нам зарим “Эм нести интернэйш нл” бай гуул лагад ханджээ. Мон го лын либерал нам, Үн дэсний шинэ нам, Ардчилсан хө дөл гөөний намын тамга бүхий албан бичигт Монгол Улс нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний бо лон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-д нэгдсэн боловч хүний эрх, түүний дотор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чө лөөтэй илэрхийлэх эрх болон улс төрийн эрх олонтаа зөр чигдөж, шүүх байгууллага ха раат бусаар ажиллаж чадахгүй байна. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг мон гол хүн бүрийн санаа сэтгэлийг зовоож байгаа бөгөөд ийм байдлын талаар та бү- хэнд мэдээлж, засах ажлыг та бүхэнтэй хамтран хийх нь зүйтэй хэмээн үзэж өнөөгийн эрх баригчдын алдаатай үйл ажиллагааны уршгаар буй болсон эмгэнэлт байдлын талаар зарим баримтыг та бүхэнд хүргүүлж, улмаар та бүхний дэмжлэгийг авах хүсэлтэй байна…

…Монгол Улс нь Төв Азид ард чиллыг хөгжүүлж буй орны нэг мөн хэмээн саяхан хүртэл үнэлэгдэж байсан бөгөөд харин сүүлийн жилүү- дэд буюу 2008 оны УИХ-ын, 2009 оны Ерөнхийлөгчийн будлиантай сон гуулиудаас хойш Үндсэн хуулийн зарчмыг зөрчин байгуулагдсан “МАН-АН”-гийн хамтарсан Зас гийн газар төр, засгийн үйл ажиллагааг хяналтгүй болгож, улмаар ардчиллыг олонхийн дарангуйлал хэмээн андуурах, ингэс нээр ардчиллын ололтоос ухрах сө рөг үйл явцыг зогсоох, эргүүлэх нь ардчиллыг сэргээн тогтоох үйлсэд чухал ач холбогдолтой хэмээн тоо цож байгаа юм. Гэхдээ дээрх алдаа дутагдлыг та бүхэнтэй хамтран суд лан шалгах замаар тогтоож, засаж залруулах нь зарчмын хувьд зөв, илүү үр дүнтэй ажил болно хэмээн үзэж байна гэжээ.

“ӨНӨӨДӨР” СОНИН

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих