Түрийвч дүүрэн мөнгө /шог өгүүллэг/

36f54b8aa5e5107bbb608f63fc4a648dДондогийг өглөө сэрэхэд эхнэр Дулмаа нь алга байлаа. Дондог ч яахав сурсан зангаараа хооллож хувцаслаад ажилдаа гарлаа. “Энэ Дулмаа яагаад сэрээсэнгүй вэ?” Одоо автобусанд л сууж ажилдаа очихоос. Уг нь эхнэр өглөө эртээ гэгч заавал сэрээнэ, тэгээд л би гэрээс минь нэлээн зайтай байдаг ажил руугаа алхаад оччихдогсон” хэмээн буудал руу алхаж явахдаа Дондог бодож явлаа. Тэднийх ер нь хямгач айл. Бүгд л мөнгийг хайрладаг, байдгаараа гамнадаг хүмүүс. Зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгож харамч гэх нь бий. Гэлээ ч тэд үүнд нэг их санаа зовдоггүй.

-Хүүе түрийвч! Сонин юм аа. Энд хэн хаядаг байна аа?

Эргэн тойрноо ажиглавал хүн алга. Бодвол эмэгтэй хүнийх бололтой чамин түрийвч байна аа.

-Яа яа я, өч төчнөөн арван мянгат! Дулмаа өчигдөр орой хүүгийн сургалтын төлбөрийг төлнө гэж байсан нь санагдав. Тэгвэл одоо төлбөрт санаа зовохоо болилоо! Бөөн баяр болсон Дондог муу хүүгийн сургалтын төлбөр гэж айхгүй, өглөө болгон хоёр зээрдээ ядраадгаа болино. Есөн жил өмссөн гутлаа солино гээд бүгдийг болино солино хална хэмээн бувтнаж байлаа. Нэг л мэдэхэд ажил нь тарах цаг болжээ. Баярлаж хөөрсөн Дондог цаг хугацаа ийм хурдан өнгөрчихсөн юм уу? гэж бодов. Яахлаараа би дандаа хатсан талх мэрж, хар цай уух ёстой юм? Эхнэрт мэдэгдэлгүй ганц удаа ч болтугай найз нөхөдтэйгөө нийлж наргиж цэнгэе. Дондог ч бодсоноороо болголоо. Шөнө хорьхон мянган цаастай хариад нам унтаад өгөв. Дулмаа өглөө нь Дондогийг сэгсчин, дуудаж сэрээх нь маш уурласан шинжтэй. Тэр өнөөх чамин түрийвчийг нь барьчихсан:

-Энэ хэнийх юм бэ? гэж чарлахад нь балмагдсан Дондог:
-Юу? Юу хэнийх гэж? Минийх, би наадахыг чинь олсон юм гэж үнэнээ хэллээ. Дулмаа:

-Мөнгийг нь яасан бэ чи? гэх үедээ Дондогийн эхнэр нь, Дондогийн мэддэг Дулмаа биш болсон байлаа. Аймшигт мангастай тун төстэй болжээ. Гэр орныхоо хамаг юмыг буулгаж тарааж шидсэнийхээ дараа арай гэж тэр тайвшраад:
-Энэ мөнгө чинь биднийх, чи миний түрийвчийг олжээ гэж гунигтай хэллээ.

С.Баярхүү


URL:

Сэтгэгдэл бичих