Гол, сайр, жалганаас хол буухыг анхааруулав

15222129655abb206579bf6Завханд зарим газарт цаг агаар огцом дулаарч голын мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс болгоомжлохыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өглөө.

Тухайлбал урин дулаан цаг ирж цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байгаа. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу бууж, нүүдэллэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зарим мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.

Мөн мөсний зузаарлын эрчим буурч, мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих