MNTM-н оролцогч мисс Дашбалжид “залилан” хийж онигоо болов уу

29663886_1242800695852585_1080333194_n-1MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг М.Дашбалжид өнгөрөгч намар БНХАУ-д болсон Miss Tourism World тэмцээнд эх орноо төлөөлж оролцон элгээ саднаа баярлуулан “Авьяаслаг мисс” шагналтай ирж байсан цаг саяхан. Бие хаа, царай зүсээрээ дээгүүрт тооцогддог хэмээн салбарынхан нь үнэлдэг түүний тухай ичмээр ч юм шиг, инээмээр ч юм шиг нэгэн мэдээлэл цахим ертөнцөд таржээ. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч намар миссийн тэмцээнд явах бэлтгэлээ хангаж байх үеэрээ нэгэн дизайнераас авсан гар хийцийн нарийн чимэглэлтэй цор ганц хувь үнэтэй дээлийг нь гуйж аваад одоо болтол өгөөгүй гэнэ.

Дээлний хувьд гар урлалаар бүрэн чимсэн нэг сая 800 мянган төгрөгийн үнэтэй дизайнерийн хайртай загвар байсан тухай постдоо дурджээ. Мисс Дашбалжидид танилын хувьд ихэд гомдол тээсэн басгүй аргадаж гуйж дээлээ авах гэсэн дизайнерийн цахим мэссэж, утасны мэссэжний хариуд хариу өгөлгүй мөн санаа зовнисон шинжгүй удсанд бухимдсан загвар зохион бүтээгч Г.Маралд ийн эцсийн аргаа хэрэглэж эд хөрөнгөө авмаар байгаагаа цахим ертөнцөөр зарлажээ. Түүний постны сэтгэгдэлд хүмүүс яасан их хүлээцтэй юм, дээлийг нь хурдан өгөөч гэх зэрэг сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Монголчууд минь гуйхдаа авсан шигээ өгөхдөө тийм байвал хэн хэндээ хал палгүй нэр сэвтэхгүй шүү дээ.

http://bestnews100.com/13466


URL:

Сэтгэгдэл бичих