Дугаарын хязгаарлалтын санал асуулга эхэллээ
Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна.
Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 төрлийн саналыг иргэдээс авч байна.
НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД
Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах,
Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах,
Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй.
Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.
ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД
Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:
Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах
Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж
Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.
URL: