Төрийг хэрсэн төрлийн хэлхээ хэтэрлээ, Ерөнхийлөгч өө!

-Т.Очирхүүгийн хүү Монголбанкны дэд, Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн…арай дэндлээ-

82d068d1fc20461cc0ff00444e704ea2

Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн Т.Очирхүү ямар хариуцлага хүлээх вэ. Мэдээж мань хүн эл асуудал өөрөөс нь өмнө болсон бөгөөд дунд үед нь тэрбээр байлцаж, төгсгөлд нь оролцоогүй гэж мэдэгддэг. Энэ үгээрээ ч тэр УБТЗ-ыг Стандарт банкинд барьцаалах гэрээнд үргэлжлүүлэн гарын үсэг зурсан байж таарна. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар “Сүүлийн үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэн нэгэн дурын этгээд гадаадын банкинд батлан даагчийн зээлийн баталгаа болгож барьцаалах боллоо. Ер нь төрийн өмчийн компанийг хэн ч барьцаалах ёсгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг одоогоор шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. Түүнчлэн “УБТЗ”-ын асуудал ч яригдаж байгаа. Ямартай ч “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа юм. “Жаст”-ын Ш.Батхүү ч өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” хэмээсэн удаатай. Энэ бол албаны хүний үг.

Ямартай ч “Жаст”-ын Ш.Батхүүг “УБТЗ” батлан дааж, тэр дундаа тухайн үед баталгаа гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан нь Т.Очирхүү байв. Нөгөөтэйгүүр, гэрээнд зурагдсан гарын үсэг. Т.Очирхүү өөрийнхөө гарын үсгийг хуурамч гэдэг ч криминалистик шинжилгээгээр түүний гарын үсэг мөн гэдгийг тогтоочихсон.

“УБТЗ” ХНН-ийн өмнөөс баталгаа гаргасан Т.Очирхүү Ерөнхийлөгч Х.Баттулга тантай хүртэл сүжирч яваад “УБТЗ”-ын  зөвлөх хийн, улмаар хүүгээ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болгож аваад хөшигний ард чимээгүйхэн амьдардаг болсон гэнэв.

МАН сонгуулиар ялалт байгуулж, парламентад үнэмлэхүй олонх болохтой зэрэгцэн улс төр дэх ургийн мод мөчирлөж салаалсан гэж жигтэйхэн. Түүний нэг нь Т.Очирхүүгийн хүү О.Эрдэнэбилэг. Н.Энхбаяр хүртэл Батшугарыгаа шургуулж байсан эл албан тушаалд Т.Очирхүү ч хүүгээ түлхүүрдэж дөнгөсөн нь тэр. Өөрөө ч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Тийм байхад Стандарт банкнаас авсан зээлийг хэн төлөх вэ гэж маргаж суух нь тэнэг үйлдэл гэлтэй.

Ш.Батхүүтэй нэг хөнжилд орсон Т.Очирхүүгээс гадна “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг ч бий. Хүү нь улс төрд орж, УИХ-ын гишүүн болчихсон суугаа. “Эрдэнэт” үйлдвэр гэх том айлын эзэн нь байж, эрх ямбыг нь эдлэж байсан хүний хувьд хариуцлагыг нь ч мөн үүрэх учиртай бус уу. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь ил болчихлоо. Монголын төрийг өрөнд оруулах зам мөрийг засалцахад оролцож, тоосго өрсөн хүн нь мэлзэх аргагүй Ч.Ганзориг.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тодотголтой эл эрхмийг “Эрдэнэт”-ийн гэх гуншинтай болгосон хүн нь ч тэр. Ямартаа МАХН-ын даргыг АТГ-аас баривчлахад мань хүнийг ч хуулийн байгууллагынхан орхиогүй юм даг. Гэхдээ түүнийг Хонконгийн банкинд данс нээж Английн “Стандарт” банкнаас 160 сая ам.доллар зээлсэн хэрэгт Улсын мөрдөн байцаах газраас шалгасан гэдэг. Үнэндээ ч “Эрдэнэт”-ийн ган бөмбөлгийн асуудлаар “Ганц худаг”-т 72 цаг саатуулагдаж байсан намтартай. Өнөөх улс төрийн хүрээнд нэрнийх нь өмнө ёс юм шиг дурьдагддаг хүний гавьяагаар хэцүү нэртийнд хоноглож үзсэн гэлцдэг л юм.

Түүнчлэн Төрийн өмчийн хорооноос  “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд  агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрч, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн нь бас л Ч.Ганзоригтой холбогддог. Дэгсдүүлж хэлэхэд, “Эрдэнэт”-тэй холбоотой элдэв зүйлээс мань хүний нэрийг салгаж ярихад тун төвөгтэй гэсэн үг.

Энэ удаад ч ялгаагүй. “Эрдэнэт” үйлдвэрийг түүний үед барьцаанд тавьсан. Өр төлбөр үүсч өдгөө үйлдвэрээ өгөх үү, эсвэл татвар төлөгчдийн халаасыг тэмтрэх үү гэх асуулт хариулт нэхэж байна.

Хөрөнгөө хамгийн ихээр нууцалж, олны нүднээс далд байлгахыг хичээдэг ч олны мэдэж байгаагаар тэрбээр нутгийнхаа “Бумбат” уулыг эдлэн газраа болгосон гэх юм билээ. Түүнчлэн Араб, Англиас авчирсан 300 гаруй хурдан морьдтой. Зөвхөн олны мэддэг ил хөрөнгийг арилжихад ядаж хүү гэгдэж байгаа 75 мянган ам.долларыг ядах зүйлгүй тэглэж орхих вий.

Түүний хүү өнөө цагийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн жилийн орлого гэхэд л 126823.12 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн орлого нь 33 сая. Гурван ч орон сууцтай, “Land Rover,Range Rover” хөлөглөдөг. 113410.26 мянган төгрөгийн хадгаламжтай. Тиймээс аавынхаа өр төлбөрөөс төлөлцөж, асуудлыг эергээр шийдэх  биз.

Үргэлжлэлийг  Нийгмийн шуудан сониноос


URL:

Нэр: ахмад Огноо: 29 March 2018

Яасанч их атаархуу юм бэ. ХЭнч үр хүүхдээ өөд нь татаж ажил албатай явбал баярлаж суудаг биздээ.

Сэтгэгдэл бичих