Хаашаа л яваад байна даа
Ташуур атгаж хөрстийг сөхрүүлж явсанаа мартаж
Тамхи салаандаа хавчуулж эм шинжэнд эзлүүлээд
Тахир дутуу юм шиг хойрго зандаа ноёлуулсаар
Талын Монголын үр сад хаашаа л яваад байна даа
Дайчин удмын галаа бөхөөж харьд боолчлуулж дарлагдаад
Даруухан болж жүжиглээд эмс охидоо булаалгаад
Даам гарсан хэнээтнүүд баялагаа худалдаж хөлжөөд
Дарлал мөлжлөгт идүүлээд юу л болоод байна даа
Хэл соёл маань захаасаа устаад эхлэв бололтой
Хэд хэдээрээ хуваагдаад эзэнгүй улс болох нь байна
Хэзээ байхдаа бид нар дарагдаж явлаа сэхээрээч
Хэлгүй юм шиг чимээгүй суусаар байгаад мөхөх үү
Бурханаас ч харамла гэж хэлээд байсан сургаалиа
Бунханд нойрсох дээдэстэйгээ цуг хэдхэн зоосоор арилжаад
Буртаг суулгамгүй тэнгэрлэг Хаадынхаа уламжлалыг
Булан тойроод мартчихвал бид Монгол хүмүүс мөн үү
Уухай тасраагүй байна
Ухаант Монголчуудаа
Бичиг үсэг ээ мартагнаад
Бид чинь хаашаа л яваад байна даа
2018-03-26нд Бумба овогтой Баасанбадам
URL: