“Логикийн ач холбогдол”

20155840_1463091297067430_826013732172375816_nҮйлдвэрлэлийн менежментийн хамгийн чухал суурь нь үйлдвэрлэж буй үнэ цэнийг (value) логикт захируулах явдал юм. Япон улс дэлхийн II дайнд АНУ-д ялагдсан. Энэ гутамшигтай ялагдал хүлээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол бидний логикгүй байдал хоосон сэтгэл хөөрөл, хийрхэл байсан юм. Нэрлэвэл харанхуйгаар даган мөрдөх, хоосон сэтгэл хөөрөл ба муйхраар Шинто шашин даган мөрдөх явдлууд байсан. Япончууд бид америкийн технологийн агуу хөгжил ба бараа материалын хол хаясан давуу байдал зэргийг дүтуу үнэлсэн байж. Бид амеркичуудын өндөр чанартай барааг агуу их хэмжээгээр үйлдвэрлэх чадварыг ч бодитойгоор үнэлж чадаагүй байж.

“Чадах бүхнийг хийнэ” гэсэн сэтгэл хөөрөл нь япончууд бидний дайны өмнөх ба дайны үеийн хамгийн ихээр чухалчилж байсан баримтлал байсан. Гэтэл энэ нь дангаараа ямар ч ач холбогдолгүй хоосон зүйл байж. Бараг “чадах бүхнийг хийнэ” гэсэн төөрөгдөл төрүүлж байсан энэ баримтлал нь тус болохоосоо илүү их хорыг бий болгож байж. Түүний оронд зүгээр юу ч хийхгүй байсан нь илүү ач холбогдолтой ч байж гэж хэлж болохоор. Үүний нотолгоог дайны сүйрэлээс харсан.

Логик бол асар чухал. Орчин үеийн үйлдвэрлэлийг феодлын хэв маягийн менежментийн дадлаар авч яваж болохгүй нь тодорхой. Газар эзэмшигч ба ядуу тариачин хоёрын хоорондох харилцааг санагдуулсан маягийн харилцаатай байж боломгүй юм. иймээс бид тогтолцоог капитализмын жамын дагуу ухаалаг логиктой болгож урьдчилан тааварлаж болохуйц болгох хэрэгтэй юм”.

 

Б.ГАН-ЭРДЭНЭ

Үүнийг уншсаны дараагаар япон гэдэг үгийг монгол гээд л солиход яг л монголчуудад хамаатай үг шиг санагдлаа. Харин хамаагүй орчуулсныг уучилна биз. Ямартай ч утга нь бол алдагдаагүй гэж найдаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих