Сирид тавьсан хоригоо чангаруулжээ

Араб лигийн улсууд болон Европын холбоо Сирид хориг тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгвэл Араб лигийн улсууд тус улсад тавьсан хоригоо чангаруулж буйгаа мэдэгдэв.

Даваа гаригт хуралдсан Араб лигийн төлөөлөгчид Сирийн хилээр өргөн хэрэглээний бараа болон бусад гадаад хүчин зүйлээс шалтгаалах худалдааны импортод шууд хориг тавьсан байна.

Мөн энэ сарыг дуустал тус улсын агаарын хилийг бүрэн хориглосноо мэдэгджээ. Ингэснээр Сири гадаад ертөнцөөс нэг мөсөн тусгаарлагдаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих