СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧ 16 АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Засгийн газрын энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болгосон юм.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байхад үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, үйлдвэрлэл нь зогссон, аж ахуйн нэгж нь татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцлах санал гаргасан байна.
URL: