Галд амиа алдагсдын ар гэрт нэг сая рубль өгнө
Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гарсан галд өртөн амь эрсэдсэн хохирогч бүрийн ар гэрт нэг сая рублийн нөхөн төлбөрийг ОХУ-ын Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарган өгнө гэж Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.
Энэ нь тогтоосон журмын дагуу хийгдэж байгаа ажил гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байна.
Кемерово хотын захиргаа ч мөн төдий хэмжээний нөхөн төлбөр олгох гэж байгаа хэмээн Дмитрий Медведев нэмж хэлжээ.
Дөрвөн давхар “Зимняя вишня” төвд өнгөрсөн Ням гаригт гал гарсан бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр 64 хүн амиа алдсаныг нэлээд нь тэнд байсан кино театрт кино үзэж байсан хүүхдүүд юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
URL: