АН УЛСТӨРИЙН БАЙГУУЛЛАГА УУ, С.ЭРДЭНИЙН ХУВИЙН КОМПАНИ УУ

49786505c2425c1f58064ac72a95545fБаянзүрх дүүргийн Ардчилсан Намын гишүүд намынхаа дарга С.Эрдэнийн хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэрүүд нь сөрөг хүчний гэхээсээ илүү МАН-ын захиалга гүйцэтгэгч гэхээр ажиллаж байна гэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны 30 хувь буюу 126 гишүүнийг сэлгэх ротацын сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт орон даяар эхэлсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт үймээн дэгдээд амжсан.

Сонгуулийн хорооноос санал хураалтын хайрцаг авч зугтсан, санал хураах байрны өмнө зодоон болсон гээд олон асуудлыг дагуулсан.

Тэгвэл тус дүүргийн АН-ын гишүүд энэ талаар хэвлэлийн хурал хийсэн юм.

Баянзүрх дүүргийн АН 10 мянга гаруй гишүүнтэй бөгөөд санал өгөх эрх нь нээгдсэн 5300 гишүүн байгаа аж. Гэвч өчигдрийн сонгуулиар хэн сонгуульд оролцож байгаа талаарх мэдээллийг дээрх гишүүдэд олгоогүй гэв. Мөн өмнө нь намын даргын сонгуульд оролцоход эрх нь нээлттэй байсан гишүүд өчигдрийн сонгуульд оролцох боломжгүй болсон байна.

Шинээр гишүүний эрхээ авсан гэх хуурамч үнэмлэхтэй олон хүн сонгуульд оролцохыг завдсан, нэр дэвшигч нь санал хураах хайрцгийг авч зугтсан, нэр дэвшигч хамгаалалтын албаны дарга гэх хуурамч үнэмлэхээр санал өгөх байранд нэвтэрсэн зэрэг олон зүй бус үйлдэл өчигдрийн сонгуулиар болсон гэдгийг тэд хэллээ.

Дээр нь нэр дэвшигчийг өрсөлдөгч нь машинаараа дайрсан хэрэг гарсан бөгөөд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа талаар тэд мэдээллээ.

Тэд дээрх бүх үйл ажиллагааг намын дарга С.Эрдэнэтэй холбон тайлбарлаж буй бөгөөд намын анхан шатны нэгжийн үйл ажиллагаанд өөрийн гар хөлөөр дамжуулан оролцож, намыг дотоодод нь хагалан бутаргаж байгаа тул тэд дүрэм хэрэгжүүлдэг даргатай болохын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийллээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN

URL:

Нэр: иргэн Огноо: 28 March 2018

Баянгол дүүрэгийг үндсэндээ өөрийн болгочихсон туршлагаараа намаа өөрийн болгох зорилттой их цэвэрлэгээ хийгээд байгаа юм бишүү.

Сэтгэгдэл бичих