Автомашин мөргөлдөж гурван хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарав

712-1522118812p1c9ileg6kdktqtq1tvggl61vio3Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн гурав хоногийн мэдээгээр  нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 289 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Ослын улмаас нийслэлд 20 хүн хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн бол гурван хүний амь нас хохирчээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг 361 гармын замд “N.Teana” маркийн автомашин “T.Pruis” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 59 настай Ч болон таван настай Н, дөрвөн настай М нарын  гурван хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарав. Хичээл, сургууль амарч эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл суудлын даруулга, суудал өндөрсгөгч гэх мэт аюулгүйн хэрэгсэл хэрэглэлгүй тээвэрлэдэг нь хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирох гол шалтгаан болж байна гэж Замын цагдаагийн газраас анхааруулга сэрэмжлүүлэг өгч байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих