Сайд асан Р.Бурмаа Гацууртын Л.Чинбатын ҮНЭН ТӨРХИЙГ ИЛЧЛЭВ

86febb42953934873a6ff02a06201018“Гацуурт”-ын Л.Чинбат махны үйлдвэр оруулж ирэхээр болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр энэ тухай, “10 орчим жил алдаж онон хөгжүүлсний эцэст үхрийн мах махан бүтээгдэхүүнүүдийн маань дээж оны эцсээр хэрэглэгчдийн гарт хүрэх сайхан боломж бүрдэж байна. Харин эрүүл мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэнд, махны ариун цэвэр хамгаас илүү чухал. Энэ бүхнийг судалж оновчтой төгс шийдэл олохоор эдгээр өдрүүдэд Герман улсад хүнсний технологи, аюулгүй байдал, сав баглаа боодлын үзэсгэлэнд оролцож олон шинэ зүйл сурч мэдэж, мэргэжлийн олон түншүүдтэй болж авч байна” хэмээн бичсэн байна.

Харин энэхүү постын сэтгэгдэл хэсэгт Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа Л.Чинбатад хандаж махны үхэр оруулж ирнэ хэмээн төрөөс 3 тэрбум төгрөг зээлээд, түүнийгээ буцааж төлөөгүйг нь дурдаад шударга байхыг сануулжээ.

Тодруулбал тэрбээр, “Махны үхэр оруулж ирнэ гээд ХХААЯ-наас 3 тэрбум төгрөг зээлээд буцааж төлөөгүй олон жил болсон доо. Тэрийгээ гэрээ ёсоор төлсөн бол дараагийн олон аж ахуй бас махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан. Энэ асуудлыг гаргаж тавьснаар их ч олон аргаар намайг дайрч гүтгэсэн дээ . Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр тэссэнгүй. Шударга л бай л даа!” хэмээн сэтгэгдэл үлджээ.

ЭХ СУРВАЛЖ: ZUV.MN


URL:

Сэтгэгдэл бичих