ЭРЭЭНД МОНГОЛЫН ВИЗИЙГ ДУРЫН ХЯТАД 600 ЮАНИАР АВДАГ БОЛЖЭЭ
Монголд нэвтрэх визийг дурын хятад авдаг болжээ. Гол нь энэ хэргийн ард ах дүү өвөрлөгч нар байгаа нь нэн харамсалтай!!! Манай нэгэн иргэн фэйсбүүкээр өөрт тохиосон явдлыг дэлгэлээ. Тэрээр ингэж бичжээ:
Монгол Улсын визийг Эрээн хотод нэг өвөр монгол авгай базсан байдаг юм байна.
Үнэхээр шоконд орлоо. Хятад хүн Монгол улсын виз авахад ердөө л 600 юань байдаг юм байна. Ямар ч шалгаруулалт хэрэггүй консулын газартай уулзах шаардлага байхгүй. Тэр өвөр монгол авгайд 600 юань паспортаа өгөөд болоо. Гурав хоногийн дараа виз бэлэн. Энэ авгай консулын газар хүлээх тэнхимд ширээ сандал гаргаад сууж байсан гээд боддоо. Тэр авгайн цүнхээр дүүрэн хятад паспорт харагдана лээ шүү!!!
Миний монголын визийг ийм хямдхан бас үнэ цэнэгүй зүгээр нэг өвөр монгол авгай өгдөг гэж бодоход уйлмаар байсан юм шүү!!!
2018.3.20 болсон явдал.
Эх сурвалж: Tolya Kirden
URL: