Хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөсөн хүчирхэг гэрэл зургууд
Гэрэл зураг гэдэг үнэн бүхний чимээгүй гэрч болж, өнөөдөр бидний мэлмийг мялаахын зэрэгцээ уйтгар гуниг, ухааралыг авчирдаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, өөрийн эрхгүй нулимс урсгах гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Зураг тус бүр гүн утга агуулга бүхий түүхийг өгүүлэх бөгөөд харах тусам бодох зүйлс ихсэж, танд нэгийг ойлгуулах нь гарцаагүй юм.
117 настай Жан Рөүз Кашмир хэмээх охин эсэргүйцлийн жагсаалын үеэр засгийн газрын цэргүүдэд энх тайвныг бэлгэдэн, цэцэг өгч байна, 1967 он.
2Өөрөөсөө үе мултарсан хөгшин нөхрөөсөө салсны дараа нүүрэндээ мишээл тодруулан баярлаж байгаа 10 настай бяцхан охин.
3Лам хүү өөрийн өдрийн хоолоо Бартай хуваалцана. Энэхүү зурагнаас хүний сайхан сэтгэлийг харж болно.
4Гурван долоо хоногтой “Албинос” (цагаан арьстай өнгөт арьстан хүн) хүү үеэлийнхээ хамт амар тайван унтаж байна.
5Хөгжлийн бэрхшээлтэй хүүдээ хулсан бишгүүрээр сайхан аяс тоглож өгч буй хөгшин эр. Тэдний царайнаас аз жаргал, хайр, халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой юм.
6Энэ эмч өвчтөндөө 23 цагийн турш зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийсний дараа амарч байгаа нь… Цаана нь суугаагаараа унтах сувилагчийг харахад л тэд хичнээн их ядарсан болох нь мэдрэгдэнэ.
Зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болж дууссан төдийгүй өвчтөн олон жил эрүүл саруул амьдарчээ. Тэрээр өөрийн амь насыг уртасгаж өгсөн ачтаныхаа гэрэл зургийг барин сууна.
7Хуримын ойгоо болохоос ердөө ганцхан хоногийн өмнө нас барсан нөхрийгөө дурсан гашуудах бүсгүй.
8Испаний иргэний дайны үеэр сэтгүүлч эр бяцхан хүүг тэврэн яаран гүйж байна, 1936 он.
9Солонгосын дайны үеэр ор сураггүй болсон нөхрийнхөө цогцсыг 60 жилийн дараа харж байгаа эмэгтэйн сэтгэл өвтгөм агшин…
10Аймшигт хорих лагераас амьд гарч чадсан Руанда улсын иргэн…
11Амиа хорлох гэж оролдсон Хятад бүсгүйг хүмүүс аврах гэж хичээж байна.
12Бээжин хотын Тяньаньмэний талбайд бослого гаргаж байгаа эр, 1989 он.
13АНУ-ын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 9-р сарын 11-ны халдлагын үеэр амиа алдсан хүмүүст зориулсан гашуудлын аяыг тоглож буй хийлчин бүсгүй.
14Африкийн Ерборе омгийн хүүхэд…
15Хятад улсад тархины хорт хавдраар өвчилсөн 11 настай хүү өөрийн элэг, бөөр болон бусад эрүүл эрхтнээ өвчин зовлонтой хүмүүст хандивлаж, амийг нь аварч, өөрөө бурхны оронд заларчээ. Түүнийг нас барсны дараа эмч нар хүү болон түүний ээжид хүндэтгэл үзүүлж байна.
16Руандагийн баллетийн сургуулийн өхөөрдөм бяцхан бүжигчид…
17100,000 лам дэлхийн энх тайвны төлөө залбирал үйлдэж байна.
18Ирландад болсон үймээний үеэр Англи цэргүүдийн өмнөөс хашгирч, эсэргүүцэлээ илэрхийлж буй өсвөр насны хүү.
19Агим Шала гэх уг хоёр настай хүү өөрийн гэр бүлийнхэнтэйгээ цуг хилийн төмөр торон утсаар татсан хашааны завcраар дөрвөх гэж буй агшныг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ.
20Солонгосын дайны үеэр Америк цэрэг бяцхан муурны зулзагыг хооллож байна.
21Бяцхан Афган охин, Америк цэрэг бүсгүйн гараас хөтөлж, өөрийг нь хамгаална гэдэгт итгэж өрөвдөлтэй нь аргагүй ширтэнэ.
22Задгай сансарт хөл тавьсан анхны эмэгтэй, одон орон судлаач, сансрын нисгэгч Анна Ли Фишер (Anna Lee Fisher) “Life” сэтгүүлийн нүүрэнд, 1985 он.
23Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүлийг анх удаа үзэж байгаа Этиоп бүсгүй.
24Ираны өсвөр насны охид…
25Америкийн гал сөнөөгч шатаж, нурсан барилгаас угаартаж ухаан алдсан бяцхан охиныг аварч байна.
26Орос улсын хойд хэсэгт амьдардаг цаатан хүүхдүүд.
URL: