УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ ЗЭЭЛЭЭР БАРЬСАН БАРИЛГАА ХСҮТ-Д ШАХАХААР ТОХИРОО ХИЙЖ ЯВНА
УИХ-ын гишүүн М.Билэгт бол “Ачлал трейд” компанийн эзэн. Тус компани Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд 16 давхар барилга барьж байгаа юм.
Гэвч энэ барилга нь цахилгааны дэд өртөөний хамгаалалтын бүсэд баригдсан гэх маргаантай.
Мөн хажуугийн 24-ийн В, Г байруудын оршин суугчид энэ барилга баригдсанаар нар үзэхгүй болсон гэх гомдол шүүхэд хүртэл очоод байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт энэ барилгынхаа ажлыг явуулахын тулд Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” компанийнхаа нэр дээр 15 сая ам.долларын зээл авсан. Гэхдээ энэ барилгыг барьж, гадаадын хөрөнгө оруулалттай “Ачлал-Оточ” гэх 300 ортой эмнэлэг байгуулна гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл эрхэм гишүүн энэ үгнээсээ буцаж байж магадгүй байна.
Учир юу гэвэл Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа уг барилгаа хашааны эзэн Хавдар судлалын үндэсний төвд шахахаар яриа хөөрөө хийж эхлээд байгаа гэнэ. Цаад эмнэлгийн удирдлагууд ч авна гээд нааштай хариу өгөөд байгаа бололтой.
Хавдар судлалын үндэсний төвийн барилга угийн тааруу болсон. Хэдхэн жилийн өмнө барьсан өргөтгөл нь хүртэл суурь нь хазгай цутгагдсан гээд асуудал ихтэй.
Нэгэнт барьсан барилгыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлд хүрсэн хүнийх гээд авахгүй орхихгүй нь мэдээж. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол М.Билэгт гишүүн тэр барилгаа төрд хэдээр худалдах нь л сонин байна.
Эх сурвалж: www.news1.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
баянсэлэнгэ шиг авилгатай тэмцэх газарын гадаа чулуу нясалж суумаар санадаад байгаа юм байлгүй мөдхөндөө хоёр жилийн дараа санамсэргүй гишүүн болсон хүмүүсийн хувь тавилан адил байдаг албан тушаалаа ашиглсан хүний зам шорон тийш гишүүн болж болноо хянуур байхгүй бол шорон шорон