Гэрч, хохирогчийг хамгаалж чадаж байна уу
УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 145-д Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 онд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр заасан.
Энэхүү ажлын хүрээнд иргэд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаарх санал бодлыг хуульчид, иргэдээс авах гэнэ. Саналаа witness_victim@police.gov.mn цахим хаягаар болон “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 18. Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс” шуудангийн хаягаар бичгээр өгөх юм байна.
Erennews.mn
URL: