З.Алтай нэг мэхээр хоёр давах уу
Монголчууд УИХ-ын гишүүн гэх албанд таньдаг хүнээ л сонгочихдог болсон. Үүнийг өнгөрсөн УИХ-ын сонгууль батлаад өгсөн гэхэд хэлсдэхгүй. Тухайлбал Ч.Сайханбилэг , Д.Энхбат, З.Алтай гэх мэт телевизээр замналдан Их хуралд суусан эрхэмүүдийг нэрлэж болох юм. З.Алтай гишүүний тухайд ганц дайчин ганцаардахгүй гэж парламентын цорын ганц бие даагч болон суучан ч 2012 оны сонгуулиар ИЗН-НН-аас нэр дэвшихээ мэдэгдсэн. Өнгөрсөн сонгуулиар тэрээр Баянзүрхчүүдэд “Үүргэвчтэй аялал” PR хийсэн нь амжилттай болж давсан. З.Алтай гишүүн энэ удаад ч мөнөөх дархан мэхээ дахиад хийж өөрийнх нь телевизээр “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг нь гарч эхлэв. Эрхэм гишүүнийг парламентын жүжигчдийн нэг болоогүй байхад үүргэвч үүрсэн бадарчин үзэгчидэд сонин содон харагддаг байсан. Харин одоо парламентийн бадарчин нэг л биш. Тэнэгдүү хүн нэг мэхэнд хэд хэд унаж харагддаг. Эрхэм гишүүн сонсогчдоо арай тэр хэмжээнд үнэлээгүй байгаа.
А.Чимгээ
URL: