МАН-ын хуц, унхууд хэн бэ

Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн хуулиа баталчихна гэж ам өчгөө өгөөд байсан хоёр намын ажлын хэсгүүд өрөө өрөөндөө бүгээд өнөөх хуулиа батлаагүй л байна. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгчлэн дээр, дооргүй сайн хууль батлах гэж байна гэж өчнөөн ярилаа. Сураг ч алга. МАН гэнэт үгээ өөрчлөн, Л.Гүндалай гишүүний хэлснээр сүрэгтээ дархлагдсан “хуц, ухна” шиг хэдэн хүнийг хүчээр парламентад суулгана гээд өмнө нь тохироогүй асуудлыг хүчээр тулгаад эхэлсэн сурагтай. Намын хуц ухна гэж нэрлээд байгаа нөгөө хэдэн хуучцуулын нэрсэд намдаа нөлөө бүхий лидерүүд болох С.Баяр, Н.Багабанди нарын нэр орсон байна. Саяхан хуралдсан намын бага хурлын үеэр хатуухан “банга” хүртэж, АН-тай үгсээд байлгүй дархлагдсан гишүүдийг заавал оруул гэсэн үүрэг даалгавар авч л дээ гэж хардах хүмүүс ч олон байна.

Б.ТОГТОХ

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих