С.БАЯРЦОГТЫН ЦААДАХ С.БАЯРЦОГТ ХЭН БЭ
Швейцарийн дээд шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтын дансыг битүүмжлэх шийдвэр гаргасан билээ. Оюутолгой Рио-Тинтотой хийсэн гэрээтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн учраас ийн шийдвэр гаргасан юм. Мөн энэхүү хэргийг тус Улсын пропурорын ерөнхий газар Монгол Улсын АТГ хамтран шалгаж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийж, тайлбар өгсөн билээ. Ингэхдээ тухайн дансанд байсан, шилжсэн 8.2 сая еврог түүнд монголын нэртэй бизнесмэн зээлүүлсэн талаар мэдэгдлээ.
Тэрээр “Миний бие 2006 онд таягтай, хөлөө гэмтээж, зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төр байхгүй бол би юу хийж болох вэ гэж их бодсон. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадна гэж бодож, найз нартайгаа болон Монголын нэр бүхий бизнесменээс зээл авсан. Ингээд 8,2 сая еврогийн зээл авч Швейцарьт нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Энэ бүхний учрыг хуулийн байгууллага шийдэж өгөх байх” гэсэн юм.
Түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор С.Баярцогтод 8.2 сая евро буюу 10 сая ам.доллар зээлсэн тэр бизнесмэн хэн бэ гэсэн асуулт сонирхол татаж эхэллээ. Томоохон бизнес эрхлэгчдийн хувьд 8.2 сая евро тийм ч их мөнгө биш байж болно. С.Баярцогтыг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалтай найз, одоо ч тэд сайн харилцаатай байдаг талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Мөн “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл байх гэж таамаглах хүн цөөнгүй байна. Ж.Оюунгэрэл нь Панамын аралд оффшор данстай талаар мэдээллийг үгүйсгээгүй. Энэ мэт таамгийг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж эхэллээ. С.Баярцогтын цаадах С.Баярцогт хэн юм бол?
Т.Сайхан /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: