С.Төгс: “Би хагас өнчин юм уу”

21687487_514172338919508_7199986220081667513_nЗагвар өмсөгч С.Төгс бага насаа Германд өнгөрөөсөн. Түүний хувьд багаасаа аавгүй өссөн бөгөөд Германд байхдаа энэ асуудлаас болж эмзэглэж байгаагүй ч Монголд ирээд их хэцүү байсан гэнэ. Энэ тухайгаа модель бүсгүй ярихдаа

“Манай нийгмийн нэг юм байгаад байна л дээ. Нэг тийм тархи базчихсан. Үнэндээ байх шаардлагатай ч юм уу гэмээр нэг үзэл бодол байдаг ш дээ. Аавгүй, хагас өнчин гээд л. Энэ нийгмээс болдог гэдгийг би ингэж мэдсэн. Германд жоохон байхад хэзээ ч би аавгүй гэдэг нь эмзэг сэдэв байгаагүй байхгүй юу. Тийм болохоор би тэрийг эмзэг сэдэв гэж бодож өсөөгүй. Монголд ирсний дараа аавгүй гэсэн чинь “өө яана аа уучлаарай, хагас өнчин юм уу” гээд л. Би тэгсэн чинь “би хагас өнчин юм уу” гээд л. Нөгөө үг нь аймар хүнд сонсогдоод байгаа байхгүй юу. Яг үнэндээ тэр тийм аймар хүнд асуудал уу гэвэл үгүй ш дээ” хэмээсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих