Ш.Сайхансамбуу: Ардчилсан намын хувилбараар шороотой бөх туг тойрох юм байна

Дуншаа Сонгуулийн хууль УИХ анх бүрэлдсэн цагаас өнөөг хүртэл “амарждаггүй”. Хэлэлцээд л байдаг, хэлэлцээд л байдаг. Үр дүнд хүрдэггүй ээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа мөн л Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж. Ардчилсан намаас оруулж ирсэн хувилбар МАН-ын гишүүдийн санаанд огт нийцээгүй бололтой. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хэлэхдээ “Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд зохицуулж хийе гэж 5-6 удаа санал хураасан, олонхиороо шийдээд явуулдаг. Гэтэл Ардчилсан нам нэг юм яриад буцаачихдаг. Сонгуульд өрсөлдөөд нэг унасан хүн унасан чигээрээ өөрийн мөр замыг хөөгөөд явах ёстой. Гэтэл тэнд очиж уначихаад энд буцаж ирээд намын удирдлагуудаа шахаанд оруулж байгаад УИХ-ын гишүүн болох хувилбарыг Ардчилсан намынхан санал болгоод байх юм. Тэдний хувилбараар шороотой бөх туг тойрох юм байна” хэмээн ихэд бухимдангуй ярьж явна.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих