Хуучин утас авч, хулхидуулъя гэвэл “Теди”-ийг зориорой

18879

Саяхан Тэди төвөөс  иргэн Б нь өөрийн хэрэглэгээ танан байж “Самсунг-S6” утсыг худалдан авсан. Утас зардаг газар чамгүй олон ч Тэди төвийг албан ёсны борлуулагч гэж рекламддаг учраас арай чанартай байх болов уу гэж сэтгэсэн хэрэг. Гэтэл Тэди төвийг бүтэн тойроод ч шинэ утас олж чадсангүй. Ихэнх нь барьж байсан, эсвэл угсарсан утаснууд байх нь тэр. Тухайн хүн хайрцаг савнаас нь гаргаад, нэг сарын баталгаа бичүүлсэн наймаа хийгээд гарлаа.

Гэтэл бариад долоо ч хоноогүй өнөөх “шинэ” утасны маань тар танигдах нь тэр. Орой нь нь зүгээр унтраагаад унтсан өглөө нь босоод асаах гэтэл дэлгэц нь харлаад асдаггүй. Өнөөх утас авсан залуутайгаа холбогдож учир байдлаа хэлтэл баталгаат хугацаа дуусаагүй бол бид оношлоод өгье, аваад ир гэв.

Ингээд шинэ утас маань хуучин утас болоод бүр болоогүй хэдэн хуучин утас нийлүүлж угсарсан гэдэг нь тодорхой боллоо.Анх авахдаа харж аваагүй та нарын хохь хэмээн загнуулсаар арайхийн дахиад нэг “шинэ” утсаар солиулав. Мөнгөө авах хүсэлт гаргасан ч элдвээр доромжлуулаад зогсохгүй мөнгөө авахаар бол нийт төлбөрийн 30%-ийг нь буцаан олгохгүй гэлээ. Ингээд өөрсдийнх нь шинэ гэж нэрлэсэн утсыг барьсаар хөөгдөж гарлаа.

 Дараа нь  нөгөө утсаа бариад 14 хонож байтал нөгөөх утас маань дэлгэц нь тас хар болчихов. Яаж ч оролдоод дэлгэц нь эргэж цайрсангүй. Ингээд дахиад л  нөгөө залууруугаа явлаа. Залуу энэ удаад та өөрөө гэтмэлтэй болгосон байна унагаах юм уу ус оруулсан тохиолдолд ингэж эвдэрдэг гэж дайрч тус байгуулгын зохион байгуулагчид хандлаа. Зохион байгуулагч нь өөрсдөө эвэлсэн утсанд бид хариуцлага хүлээхгүй гэж тоосон шинжгүй хэлэв.

Та сайн харж шалгаж авахгүй яасан юм бэ гэсэн хариулт авах нь тэр. Дэмий л бухимдахдаа энэ талаар фэйсбүүк хуудсандаа бичтэл ганц би ч ингэж хулхидуулаагүй бололтой. Надтай ижил хулхидуулсан хүн нэг биш хэдэн зуугаар тоологдож байх нь тэр. Дэлгэц харладаг, баттарей нь буудчихсан хулхи бараа авсан иргэн маш олон байв. Мобикомын зохион байгуулагчид хандсан ч асуудлыг шийдүүлж өгөөгүй, хулхи утас авсан гомдлоо гаргатал худалдагч залуучууд нь барьж авч зодох шахсан гэх мэт сэтгэгдэл бичжээ. Тэгэхээр алдсан хүн 10 тамтай гэгчээр хулхидуулсан бол хохь нь гэдэг бичигдээгүй хууль энэ байгууллагад хэрэгжсээр удсан бололтой.

Уг нь ийм төрлийн асуудал аль 2-3 жилийн өмнө яригдаж, ШӨХТГ-аас удаа дараа шалгалт оруулан, зөрчлөө арилгахыг үүрэг болгож байсан ч огтхон ч ажил хэрэг болгоогүй бололтой. Мобиком түрээслэгчийнхээ эрх ашигт биш үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжид анхаарал хандуулж  чанар, баталгаа гэдэг зүйлдээ сэтгэл гаргах цаг нь болжээ.

Эс бөгөөс олон жилийн нэр хүнд чинь өдрөөс өдөрт унаж буйг сануулчихъя. Дахин хэзээ ч “Тэди” төв орохгүй, дахиад хэзээ ч мобиком барихгүй гэж өөрөөсөө гадна өрөөлд уриалах хүмүүс нэгээр биш нэлээд хэдэн зуугаар нэмэгдэж байгааг анхаараарай. Тэди хар зах шиг болчихож, тэр тусмаа луйварчдаар дүүрсэн гэдэг нь тодорхой болчихоод байна.

18878 18877


URL:

Нэр: hi Огноо: 23 March 2018

haigaad haigaad sain ytas bhgui bolson bn le

Нэр: Anonymous Огноо: 1 April 2018

Hulhi utas zardag sh dee

Нэр: Нэр Огноо: 1 April 2018

Хөдөөний хүмүүс бүр их хохирч байна. Манайхан ирэнгүүт шууд ТЕДИ төвийг зорьдог. Хөдөө очоод эвдэрвэл баталгаат хугацаа нь өнгөрчихдөг

Нэр: Anonymous Огноо: 1 April 2018

Tedigees utas abaltgvi olon udaa hulhduulsan

Нэр: Anonymous Огноо: 1 April 2018

Яг ийм зүйл тохиолдсоон .2 удаа солиулаад сүүлдээ залхаад хаясан.

Нэр: Anonymous Огноо: 1 April 2018

Тедид бүх юм хулхи. Ориг чихэвч 60к гээд авсын. Гэтэл 5к чихэвчийг зарсан бгаан. Буцаж очиж заргалдах зав гаралгүй орхисон

Нэр: Anonymous Огноо: 2 April 2018

Теди хулхи шүү. Утасны засвар үйлчилгээ хийлгэхээр өнгөтэй өөдтэйг нь солиод авчихна… өөдгүй өөдгүй дээ…

Нэр: Оч Огноо: 2 April 2018

Хэдэн ченжүүдийн халаасанд ороод баяжуулсан. Бүх зүйл нь хулхи хуурамч

Нэр: Иргэн Огноо: 3 April 2018

Бүрл мобекомоос өар үүрэн оцеротор сонгоцгоо 3G хурд муу гадаад ярих гэхээр тасаллаж мэлээ унших гэхэнр уншаал гарч иоэхгүй мобел банкнб үыочилгээг хааж мессиж бичих гэхээркартавч цэнэглэ гэдэгтэнэг үылчилгээ гаргаж дараа талбөрт урьдчиосан төлбөрт хэрэглэгч нь утсаа шилжүүлэх гжхэд албан тоот ргистэр нэхэнд тэнэгтэж байна

Сэтгэгдэл бичих