С.Баярцогтыг өмөөрсөн пялдага палдига хоёр

18845

Өчигдөрхөн Сангийн сайд асан С.Баярцогт ямар ч авлигал аваагүй үнэн зөвийг нь тодруулж өгнө гэдэгт баяртай байна гээд хэвлэлийн хурал хийж байсан бол өнөөдөр С.Баярцогттой холбоотой асуудлаар “Нэг цонх” клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар мэдэгдэл  хийлээ. Тэд уг  хэвлэлийн хурлаар  “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн хугацаанд ярилцсаар ирсэн.

Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, С.Баярцогт буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа. С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцэж байна. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй.

“Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. С.Баярцогтод алдаагаа засах боломж байгаа” гэдгийг бид уриалж байна гэлээ. Харин олон нийт төрийн төлөө огтоно гэгчээр өмөөрөх зүйлээ өмөөрч уучлах юмаа олж ядсан хэмээн хүлээн авч байна.

Эх сурвалж Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих