C.Баярцогтод 25 тэрбумыг зээлсэн Монголын нэртэй бизнесмэн хэн бэ!!!!!!!!!
С. Баярцогт : Швейцарь дахь миний дансаар ороод гарсан 10 сая доллар бол Монголын нэртэй бизнесмэний мөнгө . Тэр хүнийг танихгүй хүн Монголд байхгүй. АТГ, Швейцарийн Ерөнхий прокурорын газраас энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж байгаа учраас бизнесмэний нэрийг хэлэх боломжгүй.
Би 10 жилийн өмнө олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийх гэж тэр хүнээс мөнгө зээлж байсан. Би ордны өмнө Чингисийн хөшөө бариулж, Сүхбаатар, Самбуу,Чойбалсан гуайн шарилыг ордны гаднаас зөөснийхөө дараа хөлөө хугалаад 6 сая таяганд орсон. Тэр үедээ олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгое гээд Монголын нэртэй бизнесмэнээс мөнгө зээлсэн .
Ардчилсан намынхан өрсөлдөгчөө зайлуулахын тулд намайг намаасаа хөөлөө. Оюу толгойн гэрээ бол гайхамшигтай гэрээ.3 засгийн газар дамжиж гацсан Оюу толгойн гэрээг хийхийн төлөө би чөмгөө дундартал зүтгэсэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэхчлэн баахан онолдов.
Ингээд бид С. Баярцогтод 25 тэрбумыг зээлсэн Монголын нэгэн нэртэй бизнесмэний эрэлд мордов оо!!!! Оньсого тааж,чиггүй эрэлд мордсоор байтал ар хударгаар юу болохыг бурхан л мэдэх байх даа!!!!!!!
URL: