С.Баярцогт: Энэ нөхцөл байдал Оюутолгойг гэрээг байгуулахдаа шударгаар ажилласан гэдгийг нотолно

15216126715ab1f77f3867fСангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкинд дахь данстай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбогдуулан тэрээр өөрөө мэдээлэл хийж байна. Тэрээр “Олон улсын нэр хүндтэй агентлагаар мэдээлэл гарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй холбогдуулан Ан шийдвэр гаргаж намайг намаас хассан. Хамгийн гол нь Оюутолгойтой холбоотой асуудал яригдаж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Хамгийн гол нь олон нийтийн дунд маш их эргэлзээ байгаа. Оюутолгой төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Том төсөл учраас авлигал авсан байх магадлалтай гэж харддаг. Харин энэ удаад асуудлыг нэг талд нь гаргах сайхан боломж гарлаа гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулсан хүний хувьд иргэдэд хардагдаж сэрдэгдэх байдал цаашдаа ч гарах байх. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чөмгөө дундартал зүртгэж байж энэ гэрээг хийсэн. Сайн гэрээ болсон. Гэхдээ дэлхий дээр төгс төгөлдөр гэрээ гэж байхгүй. Анх байгуулсан гэрээг сайжруулсаар ирсэн. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь үнэхээр шударга ажилласан эхийг одоо үүсээд байгаа асуудал нэг талд нь гаргана. Үнэнч шударгаар ажилласан болохыг нь батална. Тиймээс би баяртай байгаа. Би Монгол Улсын хариуцлагатай томоохон албан тушаалыг хашиж байсан хүн. Надад гэр бүлээ, бизнесээ аваад явчих чадвартай хүн. Гэвч улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах зорилгоор асуудлыг хүндрүүлж байна. Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ийм асуудал яригдаж байгаагүй. Залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүмүүстэй л холбож бичдэг байсан. Би олон зүйлийг өөрийнхөө улстөрийн карьераар дэнчин тавиад хийж байсан. Оюутолгойн гэрээ олон жил яригдаж байгуулагдахгүй удаж байсан. Мөн ордны өмнөх бунхны асуудлыг шийдвэрлэхэд миний хажууд ямар ч улстөрч байгаагүй. Улстөрчид эрсдэлтэй зүйл хийж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш популист амлалт хэрэггүй. Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тухайн үедээ би бизнес хийх нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс Монголын томоохон бизнесменээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй. Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүний данс. Гэвч үүнийг Оюутолгойтой холбож мэдээллээ. Энэ хэний ашиг сонирхол юм бэ. Энэ мэдээлэл гарсын дараа хувьцааны ханш нь унасан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчиллын зарчим. Гэтэл манай намын удирдлагууд дуулиан шуугианыг далимдуулаад хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм. Үнэхээр миний буруу байх юм бол би хариуцлага хүлээнэ. Оюутолгойн гэрээ үнэхээр шударга хийгдсэн гэдгийг харуулна. Гэхдээ бий харуулах юм биш. Швейцарийн хууль шүүхийн байгууллага, АТГ тогтооно. Би одоо АТГ-т шалгуулж байгаа. Хууль хүчний байгууллага, хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа олон нийтийг хүндэтгэж байна” гэлээ.

Сангийн сайд асан С.Баярцогт дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та сая миний данс биш өөр данс гэлээ. Тэр царцаасан данс таных биш юм бол яагаад царцаасан юм бол?

-Монголын бизнесмений данс. Тухайн үед тэр данснаас 8.2 сая евро миний дансанд ороод буцаад тэр данс руугаа орсон. Миний дансанд сая гаруй ам.доллар үлдсэн байсан нь сүүлд олон нийтэд мэдээлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.

-Тэр бизнесментэй та ямар холбоотой юм бэ. Тэр хүн ийм их мөнгийг хаанаас олсон байх вэ?

-Би тэр бизнесментэй ямарч холбоогүй. Гэхдээ энэ асуудлыг одоо АТГ шалгаж байгаа. Тиймээс шалгаж байгаа асуудлыг одоо ярьж болохгүй байна. Би цаашдаа нээлттэй байж бүх мэдээллээ өгнө. Гэхдээ хууль шүүхийн байгууллагууд шалгалтаа дуусгах шаардлагатай байна.

 

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих