ЖИРГЭЭ: “УЙЛДАГ”, “ХИНШҮҮ” С.ГАНБААТАР ЯЛСАН…

18801

Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Дубайн гэрээ буруу, монголчуудыг Сайханбилэгээ чи алчихлаа даа” гээд хоолой зангируулан нулимас унагахад Ч.Сайханбилэг “Ард түмэнд таалагдах гэж уйлаад хэрэггүй хэвтээ Ганбаа чи. Улс орны эрх ашиг ярихаар уйлах юм” хэмээн шоолж билээ. Танхимд суусан МАН, АН-ынхан нижигнэтэл алга ташин шоолон инээлдэж Б.Баабар “Хиншүү” гэдэг алдарт нийтлэлээ С.Ганбаатарт зориулан бичиж байлаа.
С.Ганбаатар Оюу толгойн гэрээ яриад уйлж зогсоход хэдэн хүн ойлгосон бол. С.Баярцогтод 20 мянган хувьсгагч мэдэхгүйгээрээ баалуулж З.Энхболд С.Ганбаатарын дипломоор баримтат кино шиг зүйл бүтээлгэж билээ.. Оюутолгойн гэрээг засах ёстой, ийм ийм алдаанууд байна гэж ярьсан С. Ганбаатар та илүү боловсролтой нэгэн байлаа. С.Ганбаатар аргаа барахдаа үндэстэн дамнасан компаниудыг Олон Улсын шүүхэд өгье (ГААГ-д) гээд улс төрчдийн инээдийг барж билээ. Өгч болох юм билээ.
С.Ганбаатар Оюутолгой, Дубайн гэрээг шүүмжлээд Рио Тинто-гоос санхүүждэг хэвлэл мэдээллийн бүлэглэлд тэвчээртэйгээр доромжлуулсан. Чиний зөв байсан гэдгийг Ерөнхийлөгчийн сонгууль харуулсан. Ард түмэн ухаантай, Чи яллаа.


URL:

Сэтгэгдэл бичих